Америкийн НАСА аэро сансрын агентлаг нь Ангараг гариг дээр анх удаагаа амжилттай аялаж байгаа “Кьюриосити” төхөөрөмжийн гэрэл зургийг нийтэлжээ. Зураг дээр ангараг гариг дээр явагчин явж өнгөрсөн мөр гарчэ. Эрдэмтэд үзэхдээ, туршилтын аялал нь судалгааны модулийн эргэдэг чадвартайг батлаж байгаа гэжээ. Тэд үзэхдээ, Ангараг гариг дээр аялагч уг төхөөрөмжийг өдөрт нэг газраас нөгөө газарт хэдэн арван метр явах боломжтой гэж найдаж байна. “Кьюриосити” нь Ангараг гариг дээр наймдугаар сард буусан. Эрдэмтэд уг төхөөрөмжийн туслалцаатайгаар хэзээ нэгэн цагт ертөнц дээр микробны амьдралыг дэмжих нөхцөл байсан эсэхийг мэдэхээр төлөвлөж байна.

Гэрэл зураг