Монгол улс Дэлхийн банкны санхүүгийн тусламжтайгаар боловсруулсан төслийн дагуу Орхон гол дээр хиймэл нуур байгуулах аж. Тэндээс Монгол улсын Өмнийн говь руу урсана. Тэрхүү гол нь 5 аймгийн 13 сумын нутгаар дамжин урсах юм. Монгол улсын хувьд хойд хэсгийн голыг өмнө зүг рүү чиглүүлэх нь яриангүй ашигтай юм. Хиймэл гол нь хүн, малыг ундаалаад зогсохгүй Таван Толгой болон Оюу Толгойн орд газруудад ашиглагдах болно.

Гэхдээ Сэлэнгийн сав нутгаас ирэх ус нь Буриад улсын хувьд болгоомжлол төрүүлж байна. Байгал нууранд цутгаж байгаа голуудын ус нь хосгүй нуурын экологид сөргөөр нөлөөлж болох юм. Энэ тухай Орос улсын ШУА-ийн Сибирийн салбарын Байгал нуурын байгаль орчныг ашиглах хүрээлэнгийн дэд захирал Баир Гомбоев хэлэхдээ

«Усан санг усаар дүүргэх тэр үед голын усыг дээд зэргээр юүлэх болно.Гэхдээ цааш цаашдаа мэдээж хэрэг хохирол гарч таарна. Ихэнх тохиолдолд усан сангийн усны гадарга ууршиснаас голын урсгал холбоотой байх болно. Монгол улсад ган гачиг гархад усны тольны гадаргын ууршилтын коэффициент маш их байх болно» гэлээ.

Нэг үгээр хэлбэл, шийдвэрлэх асуудал байна, үүнийг шийдвэрлэх ёстой юм. Гомбоевын үзэж байгаагаар, үүнийг хоёр тал шийдвэрлэж чадах аж.

«Бидэнд монголчууд усан санг зөвхөн их усны үед дүүргэж болно гэж батлан хэлж байна. Ер нь бол голоос боломжтой усны хаалтыг зөвшөөрдөг. Хамгийн гол бөгөөд хамгийн хүнд зүйл нь хаалтын усны хэмжээнд байгаа юм. Бидэнд тодорхой болсноор, Сэлэнгэ мөрний сав нутгийн гуравны хоёр нь Монгол улсын нутаг дээр байдаг бөгөөд Орос, Монгол улсууд нь ижил хэмжээний урсгал устай юм. Энэхүү харилцааг тооцохын хамт бид Сэлэнгэ мөрний усны нөөцөд 50:50 хувийн квотыг оруулж болох юм. Хэрвээ Монголын квот ашиглагдаагүй бол Орос улс иүүлдэлийн ашиглаж болох. Гэхдээ төлбөртэйгээр. Хэрвээ Монгол улс нормоо хэтрүүлэн ашиглавал, оросын талд торгууль төлнө» гэж Баир Гомбоев хэллээ.

1995 оноос Орос улс болон Монгол улс нь усны нөөцийн тухай гэрээтэй ажиллаж байгаа. Үүний дагуу талууд Сэлэнгэ мөрний сав нутгийн эко системд нөлөөлж болох аж ахуйн үйл ажиллагааныхаа тухай төлөвлөж байгаа зүйлээ мэдээлж байх ёстой юм. Оновчтой шийдвэрийг гаргахын тулд бүх гэрээнүүдийг хамтаар хэлэлцэх ёстой юм. Одоогийн байдлаар Орхон голын ирээдүйн өөрчлөлтүүдийн тухай баримт бичгийг Монгол улсын ЗГ-аас оросын талд ирүүлээгүй байна. Энэ тухай ирэх 9-р сард Улан-Үдэ хотод болох Орос, Монголын ЗГ-ын усны нөөцийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтан дээр яригдаж магадгүй юм.