ОХУ-ын Приморийн хязгаарын Чугуевын дүүрэгт хүчтэй аадар бороо орсны улмаас онц байдал тогтоогоод байна гэж ОБЯ-ны Алс-дорнодын бүс нутгийн төвөөс уламжилжээ. 8-р сарын 22-нд орсон хүчтэй борооны улмаас голын ус савнаасаа хальж, хөрсний усны түвшин нэмэгджээ. Чугуевын дүүрэгт 276 эзэмшил газар усанд автжээ. Орсон аадрын улмаас нилээд хэдэн суурингуудад тээврийн үйлчилгээ тасалдахад хүрчээ. Дүүргийн байдлыг аврагчид хяналтандаа аваад байна. Ирсэн мэдээгээр, одоо бороо зогсоод байна. Тосгонуудад комиссууд ажиллаж хүмүүст нөхөн олговор олгож байна.