Ливаны хойд хэсгийн Триполь хотод хоёр хоног ширүүн тулалдаан болж өнгөрсний дараа гал зогсоохоор тохиролцов. Шашны байгууллагын тэргүүнүүд болон Ливаны ерөнхий сайд Наджиб Микатийн хооронд зуучилсны үр дүнд гэрээ байгууллаа. Хурцалмал байдалд хүргэсэн мөргөлдөөн нь алавит болон суннитуудын хооронд гарсан зөрчилөөс гарчээ. Трипольд алавитууд нь Дамаскийн ЗГ-ыг дэмжиж, харин суннитууд сирийн сөрөг хүчнийхнийг дэмжиж байгаа аж. Ливаны арми мэдэгдэхдээ, тус улсын хоёр омгийн удирдагчидтай яриа хэлэлцээ хйигээд байна. Триполийн хоёр зэргэлдээ орон сууцны хорооллуудын оршин суугчдын ширүүн тулалдаан даваа гаригийн шөнө эхэлжээ. Гурван өдрийн хугацаанд 10 хүн алагдаж, 100 гаруй хүн шархаджээ. Саяхан тулалдаан болсон газар ливаны арми болон цагдаагийнхан эрчимтэй манаа хийж байна. Триполийн улс төрийн намуудын удирдагчид “буудсан сум бүрийг галаар хариулж байхыг уриалжээ”. Тус улсын ерөнхий сайд хүчнийхнийг “шийдвэртэй үйл ажиллагаанд” уриалж, “зэвсэгт мөргөлдөөнийг дуусгавар” болгохыг уриалав.