БНХАУ-ын арилжааны яам өнөөдөр олон улсын дарамт шахалтын улмаас 2005 оноос хойш анх удаа ховордсон металлынхаа квотыг нэмэгдүүллээ. Энэхүү явдал нь Хятад улс энэ төрлийн түүхий эдийн экспортыг байнга бууруулж байсантай холбоотой юм. Үүний улмаас дэлхийн зах зээл дээр ховордсон металлын үнэ огцом өссөн юм. Хятад улс дэлхийн ховордсон металлын 95 % олборлодог. Энэ тухай The Wall Street Journаl сонинд бичжээ. БНХАУ-ын арилжааны яам ховордсон металлын экспортын энэ оны хоёрдахь квотыг 9,77 мянган тонны түвшинд тогтоосны дүнд квот нь нэг жилд 30,996 мянган тонн хүртэл өссөн бөгөөд 2011 оныхтой харьцуулбал, 2,7 % илүү аж. Хоёрдахь квотын хүрээнд үйлдвэрлэгчид 8,537 мянган тонн хөнгөн ховордсон металл болон 1,233 мянган тонн: дунд болон хүнд ховордсон металлыг экспортлох юм.

Хятад улс ховордсон металлынхаа квотын экспорт болон олборлолтыг 2009 оноос бууруулсаар ирсэн юм. Хятад улс нь байгалийн нөөцийг арвитай ашиглах болон орчныг хамгаалах хүрээнд Экспортын квот нь 50,145 мянган тонны түвшинд тогтоогдсон юм. БНХАУ-д энэ оны эхний  есөн сар сарын хугацаанд ховордсон металлын экспорт 36 % буюу 6,409 мянган тонн хүртэл унах юм.