НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Тегеранд 8-р сарын 26-31-нд зохиогдох эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ-д оролцоно. Энэ тухай ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несирки мэдээлэв. Түүний хэлснээр, ерөнхий нарийн бичгийн дарга ДХУ-ын явцад олон улсын тулгамдсан асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгүүдийн сэрэмжлэгүүд болон хүлээж байгаа тухай үг хэлэх төлөвтэй байна. Тэдгээрийн жагсаалтанд ираны цөмийн хөтөлбөр, терроризмын тулгамдсан асуудал, хүний эрхийн асуудал болон сирийн хямралын асуудал орж байна гэж Несирки онцлон тэмдэглэв. Пан Ги Мун Тегеранд 8-р сарын 29-31-нд ирэх юм. Өмнө нь АНУ болон Израилийн эрх баригчид НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг Ираны бага хурлыг тараахыг уриалсан юм. Тухайн үеийн мэдээгээр Тегераны ДХУ- -д дэлхий 100 гаруй орны төлөөлөгчид оролцох бөгөөд 30 орчим орны төрийн тэргүүн, дэд тэргүүн, ерөнхий сайд нар оролцоно.