Загас агнуурыг хөгжүүлэх, далайн бионөөцийг ариг гамтай ашиглах болон хууль бус загас агнууртай тэмцэх. Эдгээр сэдвүүд Орос улсын Владивостокд 9 –р сард болох АТЭСийн ДХУ –ад оролцогчдын анхаарлын төвд байх юм.

Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад –АТЭС –д ордог хорь гаруй орны төлөөлөгчид ДХУ ын өмнө нилээд хэдэн уулзалтуудыг яамны сайдуудын түвшинд хийгээд байна. Өнгөрсөн 5, 6 саруудад далай болон загас агнуурын асуудлаар ажлын тусгай бүлэг хуралдсан . Тухайлбал, далайн экосистемийн болон биологийн нөөцүүдийг хадгалах асуудлуудаар, эх орны загас агнуурын хөгжил болоод Ази-Номхон далайн бүс нутгийн тогтворитой аквасоёлын асуудлаар яриа хэлэлцээ явуулсан.

Хил дамнасан загас агнуурын асуудалд онцгой анхаарлыг хандуулж байв. Оросын загасчид Япон, Өмнөд Солонгос, Канадын эргүүдээс загас барьдаг бол, гадаадын загасчид манай далайнуудад сонирхолтой байдаг. Тухайлбал, солонгосын загасчид манай Бэрингийн хоолойд минтай загас барьдаг. Японы загасчид Оросын Курилын цуваа арлуудын орчмоос сайра барьдаг. Яг тийм маягаар оросын загасчид Японы уснаас сайра барьдаг. Загаснд хил хязгаар гэж байхгуй юм чинь.

Хулгайн агнуурын эсрэг тэмцэлд АТЭС-ийн орнууд хүчин чармайлтуудаа нэгтгэх ёстой юм.Хууль бус загасны агнуур нь эдийн засагт хөнөөлтэй төдийгүй далайн бионөөцүүдийг хайр найргүй устгаж байна гэж “Оросын дуу хоолой” радиод Алс-дорнодын загасчдын холбооны тэргүүн Дмитрий Дремлюга хэлсэн юм: «Хулгайн агнуурчид маш их хохирол учруулж байна. Тэд зах дээр бүтээгдэхүүний үнийг унагаж, татвар төлдөг үнэнч шудрага загасчдад ашиг орлого олоход нь саад болж байдаг. од л Хулгайн агнуурчид өөрсдийн түүхий эдийн баазаа уналтанд оруулдаг. Ялангуяа үнэтэй хавч болон бусад далайн бүтээгдэхүүнтэй холбоотой объектуудын хувьд гэвэл. Энд алдагдал бол маш ихээр тооцогддог» гэж хэлсэн.

АТЭСийн далай, загас агнуурын асуудлын болсон хураар ажлын хэсгийн хуралдаан дээр Оросын төлөөлөгчид хууль бус загас агнуур болон зохицуулагдаагүй агнуурыг сэрэмжлүүлэх тухай санал оруулсан юм. Хууль бус загасны агнуурыг хяналттай болгож, хөлөг онгоцнуудыг илрүүлэх үүднээс мониторингийн нэгдсэн системийг байгуулах санал тавьсан юм. Түүнчлэн, АТЭСийн орнууд мөрдөж байх загас агнуурын нэгдсэн дүрмийг боловсруулах юм.

Эдгээр арга хэмжээнүүдийг бодитоор хэрэгжүүлэхэд улстөрийн шийдвэр шардагдана гэдэгт Дмитрий Дремлюга итгэлтэй байна. Тиймээс оросын талын зарим санаачилгуудаас сайд нарын түвшингийн хуралдааны дүнгийн тунхаг бичигт тусгалаа олсон юм. Тухайлбал, хулгайн загас агнуурчдын эсрэг тэмцэх ажил.