Орос улсыг ДХБ ад нэгдэн орсон тухай протокол лхагва гаригаас хүчинтэй боллоо. Өмнө нь бүрдүүлж өгсөн бүх баримт бичгүүдийг батлах хугацаа 8-р сарын 22 нд дууслаа. Орос улс ДХБ ын 156 дахь гишүүн болов. Ойрын үед оросын экспорхтын хязгаарлалтыг цуцлах процесс эхэлнэ. ДХБ ын гишүүнчлэлийг Орос улсын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн ихэнхи хэсэг дэмжиж байна.

ДХБ –ад элсэхээр яриа хэлэлцээг эхэлсэн тэр үеэс хойш даруй 20 жил өнгөрч, Орос улс ДХБ ын бүрэн эрхт гишүүн болов. Одоо Москва байгууллагын хүрээнд бүх үүргийг хүлээж байгаа төдийгүй худлдааны маргааныг зохицуулах эрх олж авч байна. Одоогийн байдлаар дэлхийн 20 орчим орнуудад 70 гаруй арга хэмжээ үлйчилдэг, тухайлбал, оросын бараа бүтээгдэхүүнийг хорьсонтой холбоотой. Ирэх намраас хязгаарлатуудыг цуцлах ажлыг эхлүүлнэ. Ингэснээр, Орос улс гадаад зах зээл дээр өөртөө тогтвортой ажлын нөхцөл бий болгоно гэж Оросын ШУА –ийн эдийн засгийн хүрээлэнгийн орлогч захирал Дмитрий Сорокин ярьж байна: «ДХБ ад элсэхгүй гэдэг бол утгагүй зүйл. Өнөөдөр дэлхий ертөнц нэгдсэн эдийн засгийн системтэй болоод байна. Чухамдаа бүх улс орон ДХБ ын тогтоосон барааны хөдөлгөх дүрмээр амьдарч байна. Тэгээд үүнд оролцохгуй гэвэл нэг талын ялагдал хүлээж байгаатай адил. Ядахад л энэ нь оросын бараа бүтээгдэхүүнийг борлуулахад саад болж байгаа шүү дээ. Одоо ийм зүйлүүдийг бидний эсрэг хэрэглэх боломжгүй, яагаад гэвэл бид шүүхэд хандах эрхтэй шүү дээ» гэж хэлсэн.

Москва сая нэг юм олон улсын худалдааны дүрмсийг хэлэлцэхэд оролцох боломжтой боллоо гэж эдийн засагч Виктор Супян ярьж байна : «ДХБ ад элссэний эерэг талууд хангалттай бий бөгөөд тэдгээр нь одооо нэг дор яаран шийдэх зүйлүүд биш. Орос улсын урт хугацааны төлөвлөгөөнд мэдээж хэрэг ашигтай. Ийм их гүрэн байж олон жилийн турш дэлхийн худалдааны дүрмийг боловсруулахад болон худалдааны маргаануудыг шийдвэрлэхэд оролцохгуй явсан. Түүнчлэн, оросын бараа экспортлогчид мэдээж хэрэг ашигтай ажиллана. Эд бол ган хайлуулагчид, хөнгөн цагаан болон бусад металл үлйдвэрлэгчид. Эдгээр салбаруудад орос улс хүчтэй өрсөлдөгч байдаг юм шүү.

Гэсэн хэдий ч Оросын эдийн засагт ДХБ ад элсэн орсон нь сөрөг үр дагавартай байна. Тухайбал, импортын барааны гаалийн татвар хасагдана.Эдийн засгийн хөгжлийн яам ДХБ ад Орос улсын үндэсний ашиг сонирхолыг хамгаалах стратегийн төслийг боловсруулаад байна. Москва эх орны хөдөө аж ахуйг төрөөс дэмжих боломжийг олж аавад байна. Харин гаалийн татварыг бууруулах тухайд бол, ээн процесс нь шатчлан явагдах бөгөөд нилээд хэдэн жил үргэлжилнэ. Мэдээж хэрэг энэ нь оросын хэрэглэгчдэд ашигтай байх болно .