Сеул, Вашингтон хоёр тэдний цэргийн хамтарсан сургуулилтанд Пхеньян этгээд хариу барьж мэднэ гэдгийг нэг л үнэлэхгүй байна. Энэ тухай “Оросын дуу хоолой” радиод Нийгэм-улстөрийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев ийн мэдэгдэв. Шинжээч Пхеьяны мэдэгдэлийг тайлбарлахдаа, Умард- солонгос ямарч цаг үед урьдчилан мэдэж, ургуулж бодох боломжгүй тийм “хайр найргүй биеийн арга хэмжээг “ авах эрхтэй “.

АНУ болон Өмнөд-Солонгосын Шар тэнгисийн хамтарсан сургуулилтанд нийт 100 мянга хүртэл тооны цэрэг, офицерууд, нисэх хүчин болон гавшгай хөлөг онгоцнууд оролцож буй юм. БНАСАУ нь эдгээр жил тутмын сургуулилтаа урьдын адил өдөөн хатгалт гэж нэрлээд зогсохгуй тус улс нь Сеул болон Вашигтоныг 1950-1953 оны Солонгосын дайны эцсээр байгуулсан эвлэрлийн тухай гэрээг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байгаа юм. Тэрчлэн Пхеньян энэхүү гэрээтэй холбогдолгүй гэж үздэгээ урьдчилан сануулсан.

Үүний өмнө БНАСАУ ын удирдагч Ким Чен Ын сургуулилтууд явагдаж байгаа бүс нутгийн ойролцоо цэргийн ангиудаар явж танилцсан. Тэр дайсны нэг л сум БНАСАУ ын газар, усанд унах л юм бол хариу ширүүн цохилт өгнө гэж тушаал буулгасан. Ким Чен Ын худлаа ам гараагүй гэж Владимир Евсеев үзэж байна: «Умард-солонгосчуудыг дутуу үнэлж хэрхэвч болохгуй, тэд дотроо маш зохион байгуулалттай, хүчтэй. Хэрвээ дайтах болвол умардын цэргүүд эцсээ хүртэл тэмцэнэ. Пхэеьяны цэргийн боломжуудын тухай ярих юм бол, Сеул Умард-Солонгосын алсын их бууны суманд цохигдож мэдэх юм. Түүнчлэн, БНАСАУ -ын армид хангаллтай тооны хорлон сүйтгэгчид байгаа. Заримс мэдээнээс үзвэл, 100 мянга хүртэл тооны хорлон сүйтгэгчдимйг бэлтгээд байна. Тэд хонгилыг нүхэлж, тогтоосон хилийн зураасны цаана гарч чадна. Энэ тохиолдолд Өмнөд-Солонгос хариу барихад хүцүү болно. Хэрвээ хорлон сүйтгэгчид нь химийн томоохон үйлдвэрийг юм уу, цөмийн ЦС-ыг устгах болвол жинхэн экологийн сүйрэл болно» гэж хэлсэн.

Ингэхдээ Пхеньяныг тэдний армийн техникийн тоноглолч зогсоож эс чадна гэж Владимир Евсеев ярьж байна: «АНУ болон Өмнөд-Солонгос шиг орчин үеийн дайны хэрэглүүрт дэндүү их ач холбогдол өгч хэрэггүй юм . Тэд Пхенъяныг этгээд хариу барина гэдгийг үнэлж үзэхгүй байна. ЭНэ нь маш хүчтэй үр дагаварт хүргэж магадгүй юм. Ингэхдээ дан ганц Солонгосын хойгт ч биш. Сеул, Вашингтоны өдөөн хатгалтын улмаас Умард-Солонгос тэсвэр алдахад Япон, Хятад, Орос улс хохирч болох юм» гэж хэллээ.

Нөгөөтэйгүүр, бүс нутагт байдал дан ганц АНУ болон Өмнөд-Солонгосын цэргийн томоохон сургуулилтуудаас тогтворгүй болж байгаа юм гэвэл бас үгүй. Сүүлийн долоо хоногт Япон Өмнөд –Солонгос хоёр улс нь нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж цэргийн мөргөлдөөний ирмэг дээр тулж ирлээ. Энэхүү тулгамдсан асуудал нь аль эртнээс хоёр талын харилцааг барайлгаж байсан төдийгүй Зүүн- Хойд Азийн байдлыг ч хүндрүүлж байгаа юм. Ингэхэд талууд хэлэлцэн тохиролцож, хамтдаа буулт хийж байдлыг намжаах ёстой юм.