Владивостокийн “АТЭС-2012 “ ДХУ –ад оролцогчид Орос улсад буддийн шашин дэлгэрсэн тухай мэдэж авч болох юм. Тусгайлан бэлтгэсэн шашны үзэсгэлэнг Оросын угсаатны музей болон Орос улсын бүс нутгуудад буддийн шашин илүү дэлгэрсэн тухайлбал, Тува, Буриад, Халимаг улсын Үндэсний музейнүүд бэлтгэж байна. Үзэсгэлэн 9-р сарын 5 нд нээгдэнэ. Буриадын музей үзэсгэлэнд шашны зэс, гууль, мод, папье-маше зэргээр бүтээсэн бурханууд болон гар урлалын бүтээлүүд, цамын бүжгийн хувцас, хэргэрэг болон бусад зүйлүүдийг дэлгэн харуулах юм. Үзэмрүүдийн дунд “Түвдийн анагаах ухааны атласыг” дэлгэн харуулна. Энэхүү атлас нь зурагт 76 хуудснаас бүрдэх бөгөөд 17-р зуунд бүтээжээ. 1990 онд сэргээн засварласан уг атлас одоо Буриадын Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна.