8-р сарын 22 ны өдөр Орос улсад Төрийн далбааны өдрийг ёслон тэмдэглэдэг. Энэ баярыг 1994 онд ОХУ ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин баталсан юм.

Баярыг тэмдэглэх болсон өдрийн хувьд гэвэл, ЗСБНХУ ын үед эхэлсэн ардчилсан өөрчлөлтүүдийн эсрэг хэсэг намын болон хүчний түшмэдүүд 1991 оны наймдугаар сард төрийн эргэлт хийх гэж байсан өдөртэй холбоотой юм. Тэдний байгуулсан онцгой байдлын хороо буюу ГКЧП
нь ЗСБНХУ -ын ерөнхийлөгч Михаил Горбачевыг засгийн эрхээс огцруулаад Засгийн газрын ордныг эзлэн авч, ардчилсан хүчнийхнийг нугчин дарах гэж байсан. Гэвч тэдэнд үнийгээ хэрэгжүүлэх боломж олгоогүй юм. Итэр үед цэргүүдийн тал нь ардчилсан хүчнийхний талд орж, Онгоц байдлын хорооны /ГКЧП/ гишүүдийг баривчилсан юм. Харин ЗГ ын Ордны дээр 8-рс арын 22 нд цагаан-цэнхэр-улаан өнгө хосолсон туг заларсан .

Цагаан-цэнхэр-улаан өнгийн далбаа 300 гаруй жилийн түүхтэй юм. 1667 онд оросын анхны цэргийн “Орел”усан онгоц барьж байх үед Алексей Михайлович хаан түүн дээр гурван өнгөтэй буюу хөдлөн цагаан, цэнхэр, улаан зураастай далбааг мандуулахыг тушааж байжээ. Хожим нь I Петр хаан уг далбааны дунд Орос улсын хоёр толгойтой алтан бүргэдийг байрлуулсан аж. 1705 оноос орос улсын худалдааны хөлөг онгоцнууд уг далбааг мандуулж байх зарлиг гарч байсан.

Оросын төрийн гурван өнгөтэй далбааг яг нарийн тайлбарлахыг бэлэгдэлийн мэргэжилтэнүүд төдийлөн шамддаггүй. Хамгийн их нийтлэг болосн тайлбар бол цагаан өнгө эрх чөлөө, тусгаар тогтнол, цэнхэр – Дарь эхийн ивээл, улаан эх орон бөгөөд эх орныхоо төлөө асгарсан цусыг бэлэгдэж байгаа юм.