Такэсима арлуудыг /солонгосоор Токто/ Өмнөд-Солонгос хууль бусад эзлэн авч байна. Энэ тухай Японы ГХЯ ны тэргүүн Коитиро Гэмба парламентын дээд танхимын хуралдаан дээр мэдэгдэв. Түүний ярьснаар, Такэсима нь одоо Японы хяналтан дор биш байна. Бий болсон нөхцөл байдлыг Гэмба “хууль бусаар нутаг дэвсгэрийг эзлэн авсан” гэж үзэж байна. Ажиглагчдын үзэж байгаагаар, Японы ГХЯ ны тэргүүний энэхүү мэдэгдэл нь Сеулын талаас сөрөг ажиллагаа төрүүлж магадгүй бөгөөд япон-солонгосын харилцааны хямралыг гүнгийрүүлж мэдэх юм. Такэсимаг тойрсон нутаг дэвсгэрийн маргаантай асуудал нь Токио болон Сеулын хооронд наймдугаар сарын дунд үеэс эхэлсэн бөгөөд, тэр үед Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ким Мен Бак нь солонгосын өмнөх удирдагчдаас анх удаагаа маргаантай арлуудаар аялсан юм.