Сирийн сөрөг хүчний үндэсний зөвлөлийн /ССХҮЗ/ тэргүүн Абдельбасет Сейда мэдэгдэлдээ, Сирийн шилжилтийн ЗГ- ыг бүрдүүлэх санааг судлаж байна гэжээ. Энэ тухай тэр мягмар гаригт Парист Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзахдаа хэлжээ. Сейдын хэлж байгаагаар, ЗГ бүрдүүлэх нь урт удаан зөвлөлдөх уулзалтууд шаардагдах тул, яарахын хэрэггүй гэв. Гэхдээ ССХҮЗ нь энэхүү процессыг аль болох богино хугацаанд шийдвэрлэх болно гэв. Нөгөөтэйгүүр, ССХҮЗ ийн удирдагчид мэдэгдэлдээ, ерөнхийлөгч Башар Асадыг ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр нэн даруй огцоруулахын төлөө байна гэлээ.

Үүнтэй зэрэгцэн мягмар гаригт Москвад Сирийн ЗГ ын Эдийн засгийн асуудал хариуцсан дэд тэргүүн Кадри Жамиль тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Тэднийг ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров хүлээн авч уулзахдаа, Сири улсад улстөрийн зохицуулалт хийх боломж гарлаа гэж мэдэгдсэн. Гэтэд үүнд гадаад хүчнүүд заналхийлж байна гэж Жамиль хэлжээ. Түүнчлэн, Жамиль Москвад сэтгүүлчдэд хэлэхдээ, Сирид Орос улсаас олгох зээлийн тухай ойрын үед тодорхой болно гэв. Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа тухай Лавров ч мөн ярьж байсан.