ОХУ өнөөдөр албан ёсоор Дэлхийн худалдааны байгууллагын бүрэн эрхт гишүүн боллоо. Өмнө мэдээлж байснаар, 7-р сарын –“ нд ОХУ ын ЗГ ДХБ -ын нарийн бичгийн даргын газарт Орос улс тус байгууллагад элсэхэд шаардагдах төрийн дотоод журмуудаа эмхлэн дуусгасан тухай мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан тус мэдэгдэл хүргүүлсэн 30 дахь өдөр буюу 8-р сарын 22 нд Орос улс ДХБ –ад гишүүнээр элсэв. Ингээд Орос улс ДХБ –ад нэгдсэн тухай протокол лхагва гаригт хүчин төгөлдөр болсноор, ОХУ ДХБ -ын 156 дахь гишүүн боллоо. АНУ- ын конгрессын өөрчилж амжаагүй Жексон-Веникийн өөрчлөлтүүдийн улмаас АНУ, ОХУ ын хоорондын худалдаанд ДХБ- ын норм, зарчмууд хараахан үйлчлэхгүй нь. Жэксон-Веникийн өөрчлөлтүүд нь иргэдийн цагаачлах эрхийг боогдуулсан орнуудтай худалдаа хийхэд илүү хүндрэл учруулах зорилготой 1974 онд хийгдсэн бөгөөд уг зүйлийг санаачилсан АНУ конгрессийн гишүүний нэрээр нэрлэгджээ. АНУ-ын худалдааны хуульд орсон өөрчлөлтүүд нь хийх ЗХУ ын эсрэг зориудаар чиглэгдсэн бөгөөд 1991он хүртэл үйлчилж байсан. Эдгээр нь ДХБ- ын нормтой зохицохгуй юм. Өнөөдөр ОХУ ын Засгийн газрын 7-р сарын 21 ний өдрийн экспортын татваруудыг батлах тухай тогтоол хүчин төгөлдөр болж байна. 8-р сарын 23 ны өдөр Гаалийн нэгдсэн холбооны тариф шинээр хүчин үйлчлэх болно . ДХБ ад элссэнээр хэрэглэгчдэд хамгийн ашигтай зүйл гэвэл худалдааны саад тотгоруудыг арилгаснаар хүмүүсийн амьдарлын өртөг бууарх боломжтой юм. Үүний дүнд импортын бэлэн бараа, үйлчилгээ хямдрах төдийгүй импортын барааг ашиглаж үйлдвэрлэсэн эх орны бараа бүтээгдэхүүн хямдрах юм.