Орос улсад өнөөдөр Төрийн далбааны өдрийг тэмдэглэж байна. Оросын төрийн далбаа нь гурван өнгөтй:дээд тал нь цагаан, дунд нь хөх, хамгийн дор улаан өнгөтэй бөгөөд 300 жилийн түүхтэй . Орос улсын Төрийн далбаа 18 –р зууны сүүл 19-р зууны эхэн үед Оросын төр улс бүрэлдэн тогтох үед бий болсон. Гурван өнгө нь үндэсний бэлэгдлийн өнгө болсонг төдийгүй албан ёсны талбайртай болжээ. Улаан өнгө нь төр улс, хөх өнгө нь Орос улсын ивээж байгаа Дева Мария дарь эхийг блэгдсэн бөгөөд цагаан өнгө нь эрх чөлөө, тусгаар тогтнолыг бэлэгдэж байгаа юм. Эдгээр өнгөнүүдийн зохицолдоон нь Цагаан, Бага болон Аугаа эх Орос орныг төлөөлж байсан юм. Одоо үед далбааны гурван өнгийг /албан бусаар/ цагаан – нэх тайван, цэнхэр –үнэнч шудрага ариуны болон улаан өнгийг цусны өнгө буюу Эх орны төлөө урсгасан хүч тэнхээ, цусыг бэлэгдэж буй юм.