Гонконгийн банкны салбарт юань аль болох илүү орон зайг эзэлсээр байна. Үүнийг Хятадын засаг захиргааны энэхүү тусгай дүүргийн шилдэг тэргүүний банкны эзэд хүлээн зөвшөөрч байна. Харин шинжээчид санхүүгийн шинэ журам бий болох хандлага бэхжиж байгаа талаар ярьцгааж байна.

Нэгдүгээр хагас жилд Гонконэгийн “Стэндарт Чартэд Бэнк” банкны юаний гүйлгээ 60 хувиар нэмэгдсэн бол юаний зээл хоёр дахин нэмэгджээ. Юаний гүйлгээний өсөлт нэмэгдсэн нь Гонконгийн бусад санхүүгийн институтуудэд мөн ажиглагдаж байна. Жишээ нь, юаний найдвартай байдалд гонконгийн “Ситибанк” хүртэл итгэжээ. Банк одоо гадны харилцагчиддаа юаний данс нээхэд бэлэн байна. Дэлхийн хувийн харилцагчдын үйл ажиллагааны ерөнхий захирал Лу Вейбо юаний гүйлгээ мэдэгдэхүйц ашиг авчирна гэж үзэж байна. Юаний гүйлгээ Гонконгийн банкны салбарын гол хөдөлгөх хүчин болж мэднэ гэж банкны эзэд үзэж байна.

Нэг жилийн өмнө Хятадын ЗГ юанийг Гонконгт чөлөөтэй аялалд тавьснаас хойш юань нь зүгээр нэг шинэ орон зай эзлээд зогссонгүй банкны арилжааны үйл ажиллагааг амжилттай давж гарсан юм. Түүнчлэн юань нь Гонконгийн олон улсын санхүүгийн төвийн нэрийн хуудас аль эрт болсон юм. Энэ бол дэлхийн томоохон банкны талбай дээр гарсан тэмдэглүүштэй зүйл юм гэж эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Иосиф Диксин ийн ярьж байна: «Хятад улс одоо дэлхийн валютын зах дээр хөгжмөө захиалж болно. Эдгээр шинжүүд нь дэлхийн санхүүгийн шинэ журам бүрэлдэн тогтож буйгийн шинжтэй байна. Юань аажмаар гарч ирж байна, ингэхдээ доллар, евро нь түүн дээр давамгай үүрэг гүйцэтгэхгүй байна» гэж хэлсэн.

Гонконгийн банкнууд юаниас арилжааны ашиг аваад зогсохгуй худалдааны төлбөр тооцоонуудаас ашиг олж байна. Зах зээлийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгохдоо өөрийн тав тухыг нэмэгдүүлэх үүднээс тэд юаний бүсийг гадаадын түншүүдтэйгээ хийх үйл ажиллагаанууддаа өргөжүүлэхийг сонирхож байна. Саяхан Дойче Банк, Браклайс банк, HSBC, Жэй-Пи-Морган, Шотландын хааны банк зэрэг нь мөнөгөний эргэлтээ юаниар нэмэгдүүлэх саналыг тавьсан. Энэ жагсаалтанд Хятадын төв банк ч байна. Гэхдээ эдгээр нь хувьсгал биш ч, түүнд бэлтгэж байна гэж Олон улсын европын хүрээлэнгийн захирал Марк Эйтин ярьж байна: «Энд олон улсын санхүүгийн урсгалуудын өөрчлөн байгуулалтуудын тухай болон олон улсын валютын тухай яригдаж байна. Дэлхийн эдийн засгийн хамгийн гол талбар дээр санхүүгийн санхүүгийн зах дээр шинэ харилцан ажиллагаа гарч ирж байна» гэж хэллээ.

Гонконгийн банкны салбарт юань үсрэлт хийсэн явдал нь дэлхийн санхүүгийн системийн дайвалзаантай үед болж байна. Энэ нь долларын огцом өөрчлөлтөөс болсон бөгөөд энэ нь евробүсийн болзошгүй уналттай холбоотой юм. Тйимээс юанийар гүйлгээ хийх нь олон тоглогчдын хувьд намжмал эрэг дээр буухтай адил юм. Нөгөөтэйгүүр, шинжээчдийн үзэж сэрэмжлүүлж байгаагаар, Гонконг нь дэлхийд Хятад улсын байр суурь тэлж байгаагийн санхүүгийн шинэ хэрэгсэл болж мэдэх юм . Юуны өмнө энэ нь үүнтэй уялдан нээгдэх эдийн засгийн түрэмгийллийн нэмэлт боломжууд болон дэлхийн нэг номерын валютаар нэрлэгдэх эрхийг олж авахын тулд АНУ -тай хийх өрсөлдөөн байх болно .