АНУ Хятад улсыг DF-41 тив алгасагч баллистик пуужин шинээр туршисанд түгшиж байна. Энэхүү пуужин нь хятадын байлдааны хуваагдах хэсэгтэй анхны стратегийн баллистик пуужин болох ёстой юм. АНУ-ын албан ёсны хүмүүсийн мэдээлснээр, DF-41 пуужингууд нь өөрийн хөдөлгөний чадлын улмаас анхны цохилт өгөх цөмийн чадавхи болж мэдэх аж. Бага зайны DF-31 болон DF-31а нь Орос, Энэтхэг улсууд руу чиглэгдсэн бөгөөд харин нэгэн зэрэг нилээд хэдэн цөмийн цэнэглэгчтэй DF-41 пуужин нь АНУ руу чиглэгдсэн гэж Вашингтон үзэж байна. Хятад улс мэдэгдэхдээ, цөмийн зэвсгийг хэрэглэх төлөвгүй бөгөөд цөмийн зэвсэг нь зөвхөн гадаадаас ирэх дайралтаас хамгаалахад шаардлагатай юм гэжээ. Гэтэл тив алгасагч DF-41 пуужин нь Хятадын ийм бодлогод эргэлзээ төрүүлж байна гэж АНУ ын засаг захиргаа үзжээ. Америкийн тагнуулын алба тив алгасагч баллистик пуужинг оросоос худалдаж авсан юм уу, оросоос хулгайлагдсан мобиль SS-27 пуужингийн суурь дээр хийгдсэн гэж сэжиглэж байна.