АНУ Сирид НҮБ -ыг тойрч цэргийн үйл ажиллагаа явуулна гэж сүрдүүлж байна. Ийм байдлыг АНУ ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд ч үгүйсгээгүй юм. Даваа гаригт зохиогдсон хэвлэлийн бага хурал дээр тэр хэлэхдээ, энэ тухайгаа Вашингтон НҮБ ын болон АОЛийн Сири дахь тусгай төлөөлөгчид мэдэгдэх гэжээ.

Лахдар Брахимийн Сирийн асуудлыг хариуцахад хүргэсэн хамгийн гол нөхцөл бол түүний үйл ажиллагааг дэлхийн том гүрнүүдээр дэмжүүлэхэд оршиж байна. Гэхдээ Виктория Нуландын хийсэн мэдэгдлээс үзвэл АНУ- ын НҮБ ын болон АОЛийн тусгай төлөөлөгчид НҮБ нь сирийн асуудлыг зохицуулахад өөрийн бүх боломжуудаа ашиглаж дууссан гэдэгт ятгуулахыг оролдож байна. Үүнтэй холбогдуулан олон улсын хамтын нийгэмлэгийн ээлжит энхийн хүчин чармайлтууд хямралд хүрэх нь мэдээж юм. Учир нь Кофи Аннан сирийн хямралыг зохицуулах асуудал дээр олон улсын их гүрнүүдийн нэгдмэл дэмжлэгийг авч чаадагүй.

Энэ бүхэн юунд хүргэж байна вэ гэвэл, АНУ ХҮБ ын энр хүндэд хямралыг туулах асуудлаар шинэ цохилт өгөхөөр бэлдэж байна гэж Дорнодахины хүрээлэнгийн шинжээч Алексей Подцероб ийн ярьж байна: «Нуланд ийм мэдэгдэл хийсэн нь миний бодоход ямарч гайхшрал төрүүлэхгүй байна. Америкчууд нэг бус удаа НҮБ ын шийдвэрүдийг тойрч гарч байсан. Ингэхэд Панамд орсныг, Гренадад орсныг нь саная л даа. Тэгээд харьцангуй сүүлийн үеийн буюу 1999 онд Югославд, 2003 онд Иракд цэргээ оруулсныг нь санацгаа. Тэр үед мөн л НҮБ- ыг тойрч Саддам Хусейныг биологийн болон химийн зэвсэгтэй гэж зохиомлоор дайран орсон. Сирид цохилт өгөх нь юунд хүргэх вэ? Энэ бол мэдээж хэрэг юм. Хэрвээ тэнд томоохон цэргийн ажиллагаа явуулах юм бол тэнд мэдээж хэрэг цусан гол урсана. Ийм л дүн гарна. Сири улс АНУ –д сөргөлдөж чадахгуй. Гэхдээ нөгөөтэйгүүр, би өөрөө сирийн иргэдийг сайн мэдэхн тул, тэд эцсээ хүртэл тэмцэлдэх болно. Тиймээс ойрхи-донодод маш их цус урсгах дайн гарах болох нь» гэж хэлсэн.

Сирид цэргээ оруулж болзошгүй талаар ерөнхийлөгч Барак Обама сануулж байсан. Даваа гаригт болсон өмнө төлөвлөгдөөгүй байсан хэвлэлийн бага хурал дээр тэр мэдэгдэхдээ, цэрэг оруулах тухай даалгаврыг хараахан өгөөгүй гэж тэр хэлсэн. Гэхдээ хэрвээ Дамаск нь химийн болон биологийн зэвсэг хэрэглэвэл цаашдын байр сууриа өөрчлөнө гэж сүрдүүлсэн. Эдгээр үг нь “иракийн туршлагыг” давтах гэсэн далд утгатай биш биз? Учир нь 9 жилийн өмнө Саддам Хусейныг үй олноор хөнөөх зэвсэгийг хэрэглэж болзошгүй гэж үзэн, түүнчлэн Багдадыг “аль-Каидатай” холбоо сүлбээтэй гэх нэрийдлээр тус улс руу дайрсан.

Гэтэл хэрэг дээрээ Саддам “аль-Каидатай” холбогдоогүй бөгөөд харин тэр байгууллага нь америкчуудын үед Иракд бий болсон . Харин Сирийн тухайд гэвэл, тэд тус улсын сөрөг хүчний талд аль хэдийнэ байлдаж байна. Америкчуудын ярьж байгаагаар, тэд зэвсэгт сөрөг хүчнийхэнд туслаагүй л гээд байгаа. Гэтэл Саудын Араб болон Катар тэдэнд тал бүрийн тусламж, дэмжлэг үзүүлж байна. Сирийн Түрк, Ливийн нутгаас сирийн сөрөг хүчнийхэнд зэр зэвсэг нийлүүлж, хөлсний цэргүүд ирүүлж байна. Хэрвээ сөрөг хүчнийхэн “аль-Каида” –ад илүү их найдаж байгаа бол тэд тэдэнд зэвсэггүй, АНУ аас дамжуулан авч байгаа тагнуулын мэдээгүй яахын үлдээх билээ дээ. Энэ тухай Оосын ШУА-ийн арабын судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Долгов ийн ярьж байна: «Афганистан, Йемень, АНУ -д “аль-Каида”гийн эсрэг тэмцэж байна. Энэ бол нэг номерын дайсан гэж зарласан байгаа. Нөгөөтэйгүүр, Сирид “Аль-Каида” ийм дэмжлэг үзүүлж байна. Ливийн адил шүү дээ. Афганистаны иргэний дайныг саная л даа, америкийн тусгай албаныхан бен Ладеныг хороосон, гэтэл тэр АНУ ын нөлөөтэй агент гэж тооцогдож байсан. Одоо АНУ болон НАТО гийн тэргүүлэгч орнууд исламын хэт давруу үзэлтэнүүдийн гараар тухайлбал, Аль-Каидад тулгуурлан Сирийн дэглэмийг авч хаях гэж байна. Үүгээрээ тэд исламын хэт давруу үзэлтэнүүдийг өөрийн зорилгод ашиглаж байна. Энэ бол тэдний Афганистанд хийх гэж оролдож байсан зүйл. Гэхдээ энэ бол алдаа байсан, тэр ч бүү хэл Афганистанд галтай наадах тоглоом болсон» гэж хэлж болно.

Сирид “Аль-Каидын“ үйл ажиллагаа идэвхижиж байгаа тухай мэдээллийн нөхцөлд даваа гаригт Москва тус улсад зэвсэг дамлаж болохгуй тухай анхааруулсан. ОХУ ын ГХЯ ны тайлбарт, тухайлбал, Ливи, Түрк болон Ливан сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх суваг болж байгаа тухай тэмдэглэсэн.