Сүүлийн үед  оросын хэдэн мянган иргэд автомашины оронд нийтийн унааг сонгохоор эрмэлзэж байна. Ажил хэргээр болон болзоондоо явахдаа тэд унадаг дугуйг сонгодог болоод байна. Гэхдээ ингэж явах нь бас нэг талаар жаахан аюултай. Учир нь оросын ихэнхи хотуудад тусгайлан унадаг дугуйгаар явах зам үгүй. Тэгээд бас жолооч нар ч гэсэн заримдаа бүдүүлэг ханддаг.

Жолооч нарт хүнд байдал бий болгохгуй, гэхдээ өөртөө анхаарал татах үүднээс саяхан Волгоградын замууд дээр сайн дурынхан очсон юм. Тэднийг анхаарахгуй байхын аргагуй байлаа . Унадаг дугуйны өвөрмөц парадыг тэд автомашинтай хүмүүс болон хотын эрх баригчдын анхаарлыг татах гэж зохион байгуулсан. Тэд маш олон дугуйтай хүмүүс бий болсныг хараад оросын хотуудад унадаг дугуйны замыг тусгайлан байгуулах шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон. Унадаг дугуй бол хүүхдийн тоглоом биш, жинхэн тээврийн хэрэгсэл.

Өнөөдөр олон дугуйчид хэсэг болж нэгдэж байна. Тэдэнд хэрэгтэй юм гэвэл хоёр дугуйтай найз болон тэдний үзэл нэгтэнүүд юм. Тэдний дундаж нас 30. Тэд бол ихэнхдээ менежер, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон оюутнууд байна. Тэд нийгмийн сүлжээнд танилцаж, дараа нь уулзаж, хамтран хотоор зугаалж байна. Тодорхой нөхцөлд, унадаг дугуй нь бага зэрэг нийтийн тээврийг орлож болох юм гэдэгт итгэлтэй байна. “ Энэ бол маш таатай бөгөөд байнга чамтай хамт, тэгээд чи ямар нэгэн тээврийн төрлийн цагийн хувиараас шалтгаалахгуй” –гэж дугуйн уралдааныг санаачилагсдын нэг Дмитрий Грачев ярьж байна. Түүний ер бусын баг бол Волгоградын оршин суугчдад аль эрт танил болсон. Дмитрийн хамт түүний эхнэр явж байхад, эхнэр нь шаргал үстэй жаахан охиноо ардаа дүүрсэн байдаг. Тэд дугуйгаа “тойрон байгаа орчин” гэж нэрлэдэг. Хэдэн жилийн өмнө Грачевынхан хуримандаа урихдаа зочдыг унадаг дугуйтай ирэхийг хүсчээ. Өөрсдөө хуримаа бүртгэсэн даруйдаа эмээл дээрээ суужээ. Түүнчлэн, тэд бас өөр хоёр дугуйтай. Өглөө бүр Дима хэлээд дэлгүүр яваад, дараа нь ажилдаа явдаг. Ажилдаа тэр өөрийн хамт ажилладаг машинтай хүмүүсээс эрт ирдэг.

Жолооч нар унадаг дугуйтай хүмүүстэй тэр бүр боловсон харьцдаггүй. Гэхдээ ер бусын парадыг тэд хараад сайшаажээ. Унадаг дугуйны тоог Волгоград хотод төдийгүй оросын бүх хотдуудад нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тэр үед хэн ч бие биедээ саад болохгуй, мөргөлдөж, сөргөлдөхгүй юм. Хахин унадаг дугуйчид эрх баригчдын анхаарлыг өөрсөд дээрээ татахын тулд хоёр дугуйтай нөхөр дээрээ ойромгхон сууж байхыг зөвлөж байна.