Энэ жилийн сүүлээр Өмнөд-Солонгост ээлжит ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийн гол өрсөлдөгчид Шинэ ертөнц нам, Ардчилсан нэгдсэн нам болон Нэгдсэн дэвшилт намаас нэр дэвшигчид байх болно .

Эдгээр гурван намыг нэг чухал зүйл нэгтгэж байгаа нь юу вэ гэвэл тэд харьцангуй залуу хүмүүс юм. Энэ оны хоёрдугаар сард байгуулагдсан Шинэ ертөнцийн нам бол сонгуулийн өмнөх кампанид ажилд нилээд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж байна. Нэгдсэн ардчилсан нам 2008 онд байгуулагдсан. Харин Нэгдсэн дэвшилтийн нам бол 2011 оноос үүссэн. Ийм байдлууд нь 2007 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажиглагдаж байсан. Тэр үед Нэгдсэн шинэ ардччилсан нам, Аугаа их улсын нам болон Хөдөлмөрийн ардчилсан нам хороондоо өрсөлдөж байсан юм. Түүнчлэн, хэдэн арван жижиг намууд болон бүлгүүд бас өрсөлдөж байсан. Тэдний бараг бүгд нь сонгуулиас өмнөхөн байгуулагдсан байв.

Сонгогчдод хэд хэдэн намаас сонгох юм шиг санагдаж болох юм. Гэхдээ энэ сэтгэгдэл нь хуурамч. Солонгост тогтвортой намын уламжлал үнэхээр тогтоогүй. Улстөрийн намууд бол ээлжит сонгуулийн өмнө байгуулагддаг түр зуурын бараг л дэд бүтцийн чимэглэл гэлтэй юм. Гэвч тэдэнд орчин үеийн Өмнөд-Солонгост нилээд хэдэн тогтвортой улстөрийн хүчин байдаг бөгөөд тэд тус бүрдээ үзэл суртал болон хөтөлбөртэй гэдгийг саннуулах юун. Хэдэн жилд нэг удаа эдгээр улстөрийн хүчнүүд нь бизнест ребрендинг гэж нэрэлэдэг арга хэмжээг зохион явуулдаг: нам шинээр байгуулагдаж байгаа юм шиг мөртлөө, гадна хэлбэрээ сольж, ингэхэдээ хуучин үзэл суртал, улстөрийн тиавцангаа хадгалж үлддэг байна.Мэдээж хэрэг удирдлагынхаа бүтцийг ч мөн адил. Солонгосын улстөрийн бодлогод намууд бол зүгээр л тодорхой үзэл суртлын ээлжит аватар юм.

Сүүлийн хорин жил солонгосын улстөрд гурван үндсэн үзэл суртлын тавцан бий болсон. Нэгдүгээрт, британий консерваторуудын адил намдуу барууныхан. Тэдний одоогийн аватар бол Шинэ ертөнцийн нам . Хоёрдугаарт, намдуу зүүнийхэн. Тэд бол европын зүүний социал-демократуудыг сануулах боловч, одоогийн европын зүүнийхнээс ялгаатай нь эр бусын хүчирхэг. Ойрын жилүүдэд болох сонгуулиудад тэднийг Нэгдсэн ардчилсан нам төлөөлөх болно. Гуравдугаарт, радикал зүүнийхэн, тэд бол байр сууриараа европын коммунистуудад ойртох бөгөөд өөрсдийгөө Нэгдсэн дэвшилтийн нам гэж нэрлэсэн.

Шинэ ертөнц намын өмнөх нам Аугаа их улсын нам байсан. Харин Нэгдсэн ардчилсан намын өмнө Нэгдсэн шинэ ардчилсан нам гэж байсан бөгөөд, түүнээс бүр өмнө Манай нээлттэй нам гэж байв.

2017 онд явагдах дараагийн парламентын сонгуулиар солонгосын сонгогчид цоо шинэ намуудын төлөөлөгчдийн төлөө саналаа өгч таарах байх. Гэвч эдгээр намууд нь нөгөө үндсэн гурван тавцангийн үзэл суртлыг явуулах болно гэдэгт итгэлтэй байх бөгөөд одоо холбогдох чиглэлээр намыг удирдаж байгаа нөгөө л нэг удирдагчид удирдана гэдэг ойлгомжтой.