Олон улсын сансрын станцын /ОУСС/ багийн ахлагч, Орос улсын сансрын нисгэгчид Геннадий Падалка болон бортинженер Юрий Маленченко нар үндсэн даалгавар болох нээлттэй сансарт гарах даалгавраа биелүүлээд станцдаа буцаж ирлээ. Тэд агааргүй орон зайнд таван цаг орчим байв. Энэ хугацаанд оросын иргэд “Сфера” бичил хиймэл дагуулыг хөөргөж,станцын гадна гадаргуун дээр байсан загваруудыг угсарч, ОУСС дээр солирын эсрэг нэмэлт тавцан байрлуулжээ. Тэдний туслаалцаатайгаар эрдэмтэд сансрын цацрагийг судлах юм. Сансрын нисгэгчдийн хээлттэй сансарт гарах мөч нэг цагаар хойшлогдсонч, тэд даалгавраа төлөвлөсөн хугацаанаас хагас цагийн өмнө биелүүлжээ .