Япон улс Сеулд Такэсима /Солонгосоор Токто/ арлуудын маргаантай асуудлыг НҮБ ын олон улсын шүүхээр шийдвэрлүүлэхээр албан ёсны шийдвэр гаргав. Үүнтэй холбогдох баримт бичгийг Өмнөд-Солонгосын Гадаад хэрэг, гадаад худалдааны яаманд хүргүүлэх аж. Мягмар гаригт Токиод болж өнгөрсөн хуралдаан дээр Японы ерөнхий сайд Ёсихико Нода Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакийн саяхны тус арлуудаар хийсэн яаллыг эрс буруушаав. Тэдгээр арлууд нь Сеулын хяналтан дор байдаг, гэвч Токио тэдгээр арлуудыг өөрийн нутаг гэж үздэг. Японы ерөнхий сайдын үзэж байгаагаар, Япон улс үүнд шийдвэртэй хариу өгөх ёстой аж. Тухайлбал, хоёр талын санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулахыг хязгаарлахтай холбоотой арга хэмжээнүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ Өмнөд-Солонгост мөнгөний ханшны уналт гарах тохиолдолд тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэх аж.

Өнгөрсөн долоо хоногт Сеул Олон улсын Гаагийн шүүхэд хамтарч арлуудын асуудлаар хандах Токиогийн шийдвэрийг хүлээж авах төлөвгүй гэдгээ мэдэгдсэн. Хэрэв Япон татгалзах юм бол, тэд өөрсдөө бие даан өргөдөл гаргах юм. Гэвч одоогийн баримталж байгаа журмын дагуу Сеулын зөвшөөрөл байх ёстой аж.