НҮБ БНАСАУ ын үерт нэрвэгдэгсдэд зориулан 1,05 сая долларыг онцгой тусламж болгон олгоно. Энэ тухай Өмнөд-Солонгосын Х МХ үүд уламжлав. Энэхүү санхүүжилт нь НҮБ ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн болон НҮБ ын хүүхдийн ЮНИСЕФ сангуудын дундаас олгогдох юм. Хөрөнгө нь БНАСАУ –д үерт хохирол амсаад байгаа хүмүүст хүнсний бүтээгдэхүүн болон ундны ус болоод эмэгтэйчүүд, хүүхдүүдийн ариун цэврийн хэрэгсэлд зориулагдах юм.

БНАСАУ ад хүчтэй аадар орсны улмаас 169 хүн нас барж, 400 хүн сураггүй алга болж, 212 мянган хүн орох оронгүй үлдсэн. БНАСАУ Олон улсын хамтын нийгэмлэгт хандан тусламж үзүүлэхийг хүссэн юм.