Америкийн Apple компани байгуулагдсан цагаасаа хойш 13 жилийн турш дээд амжилтыг барьж байсан өөр нэг технологийн компани болох Microsoft.Corp дээд амжилтыг цохилоо. Шинэ iPhone гарахтай холбоотой давалгаанд компаний үнэт цаас даваа гаригийн Нью-Йоркийн худалдаан дээр 2,6 % буюу 665, 15 ам. долл. нэмэгдэв. Ингэснээр тус компаний хөрөнгө 623,5 тэрбум долл. боллоо гэж Bloomberg мэдээлэв. Энэ нь Интернетын оргил үеийн 1999 оны 12 сард программ хангамжийг үлйдвэрлэгч Microsoft.Corp компаний олсон ашгаас хавьгүй их юм. Тэр үед Microsoft.Corp 616,3 тэрбум доллар олсон юм. Одоо компани хөрөнгийн зах дээр 258 тэрбум долл. үнэлэгдэж байна. Apple 9-р сарын 12 нд шинэ iPhone гаргахаар бэлтгэж байна. Албан бус мэдээгээр смартфон нь шинэ загварын бөгөөд өмнөхөөс том дэлгэц болон нилээд хэдэн шинэ үйл ажиллагаатай эрэлт хэрэгцээтэй байх аж. iPhone худалдаанд гарснаар компани ашгийн 70 орчим хувийг авах аж.