Даваа гаригт Түркийн зүүн-өмнөд хэсгийн Газиантеп хотод дэлбэрэлт болсны улмаас найман хүн амь үрэгдэж, 64 хүн шархдав. Энэ тухай орон нутгийн Хюрриет сонин хотын захиргааны тэргүүн Азим Гюзельбегийн хэлснийг иш татан мэдээлжээ. Хэвлэлийн уламжилж байгаагаар, уг явдал хотын төвд цагдаагийн газрын дэргэд болжээ. Дэлбэрэлтийн улмаас зорчигч тээврийн хоёр автобус шатжээ. Рейтер агентлагийн уламжилж байгаагаар, хотод алсын удирдлагаар минтэй автомашиныг дэлбэлжээ. Бүс нутагт аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг эрчимжүүлж байна. Эрх баригчид уг явдлыг Түркийн зүүн-өмнөд хэсгийн Курдистанд 25 жилийн турш тусгаар тогтнол олгохоор тэмцэж байгаа хориотой Курдын ажилчны намын алан хядагчдын хийсэн хэрэг гэж үзэж байгаа аж.

Гэрэл зураг