Өнөөдөр Хятадын ирээдүйтэй улс төрч гэгдэж байсан, Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Бо Силайгийн эхнэр Гу Кайлайд шүүхээс ял оноов. Британий бизнесмен Нил Хейвудын амийг хөнөөснийнхөө төлөө тэр хоёр жилээр хойшлуулсан цаазын ял аваад байна.

Ажиглагчид үүнийг маш шуурхай шүүх хурал болсон гэж үзэж байна. Шүүх хурал үндсэндээ нэг хоног болсон. Ингэхдээ Гу Кайлай гэмт хэрэгт буруутайгаа шууд хүлээсэн. Өмгөөлөгчийн талаас зөөлрүүлэн үзэх нөхцөлийг эрэлхийлсэн юм. Шүүх хурал дээр шүүгдэгч Гу Кайлай нь сэтгэл санааны гүн хямралын ирмэг дээр байгаа гэж дурдаж байв. Өмгөөлөгчдийн хэлж байгаагаар, Хейвуд нь эмэгтэйг дарамт шахалтанд оруулж, төрсөн хүүгийнх нь аюулгүй байдлаар заналхийлж байжээ.Ингэхдээ Хейвуд тэдний гэр бүлийн гадаадад шилжүүлж байгаа хөрөнгөний тухай дэлгэрэнгүй мэдээг нийтэд зарлана гэж амлаж байжээ.

Гэсэн ч британий иргэнийг эдийн засгийн шалтгаанаар хороосон нь шүүх хурлын гадна үлдсэн юм. Гу Кайлайгийн үйлдсэн хэрэгт авилга юм уу, гэмт хэргийн шинж байгаагүй. Энэ нь юу гэсэн юм бэ гэвэл Хятадын Коммунист намын 18-р их хурал ойртох тутамд эрх баригчид шуугиан тарихыг төдлийлөн хүсэхгүй байна. Шүүгддэгчид Гу Кайлай болон түүний хамсаатан Жан Сяоцзюнь нар шүүхтэй хамтарч ажиллажээ. Энэ нь юу гэж байна вэ гэвэл, аажимдаа энэхүү сэдэв нь олон нийтийн анхаарлын дурангаас гарах юм. Түүнчлэн даваа гаригт мөрдөн байцаалтаар Бо Силайн эхнэрийн гэмт хэргийг нуун дарагдуулсан нь тогтоогдсон, Чунцин хотын полицын дөрвөн түшмэлийн хэргийг шүүх маш шуурхайлан шийдвэрлэжээ. Гу Кайлайгийн хувьд гэвэл хоёр жилийн дараа түүний ццазын ялыг бүх насаар нь хорих ял болгож солих нь ойлгомжтой. Тэр үед магадгүй, түүнийг эмнэлгийн магадлагаагаар суллаж болох юм. Тэгээд ч шүүх хурлын явцад Бо Силайгийн эхнэрийн биеийн байдал муудаж, сэтгэл санааны гүн хямралын ирмэг дээр байна гэж хэд хэдэн удаа онцлож байсан юм.

Бо Силайгийн цаашдын албан тушаалын зам бол өнгөрсөн гэдэг бол ойлгомжтой, түүний эхнэр дэндүү хүнд гэмт хэрэгт холбогдсон. Гэхдээ энэ нь Чунцины тэргүүн асны төлөөлж байсан ХКН-ын зүүн жигүүрийг шахалтанд оруулж байна гэвэл төөрөгдөл юм гэж Москвагийн их сургуулийн дэргэдэх Ази-Африкийн хүрээлэнгийн дэд захирал Андрей Карнеев тэмдэглээд

"Тодорхой үед КХН-ын дотоодын тэмцэл намжсан юм. Яагаад гэвэл бүгд Бо Силайтай харьцуулан үзэж байсан тэр аймшигтай давалгаанаас айж байсан. Зүүн урсгалын төлөөлөгчид үг хэлэхээ ч байсан. Харин одоо бол зүүн жигүүрийнхэн ямар нэгэн байдлаар цагаатжээ. Хамгийн гол нь улстөрчийн эхнэрийн гэмт хэрэг байгаөа. Чунцины нео социалист хөгжлийн загвар нь энэ бүхнээс болж цохилтоос гарч байгаа юм" гэлээ.

Эхлээд бүгд Бо Силайгийн хэрэг хятадын улс төрийн зүүн жигүүрийг хүчтэй цохилтонд оруулж төрийн үүргийг өндөржүүлэхтэй холбоотой болон нийгмийн бодлогуудыг идэвхжүүлэх бүх хандлагуудыг гутаан доромжилсон. Одоо харин үүнд муу муухай юм үгүй, зүгээр л Бо Силай буруутай, яагаад гэвэл түүний эхнэр гэмт хэрэг хийсэн.

Шүүх хуралдааны үеэр Бо Силайн нэрийг нэг ч удаа хэлээгүй. Тиймээс Гу Кайлайгийн шүүх хурлын дараа нэрт улс төрч асны өөрийнх нь эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх нь юу л бол. Хятадын КН-ын 18 их хурлаар засгийн эрхийг дараагийн шинэ үеийнхэнд шилжүүлэх гэж байгаа энэ хүнд хэцүү нөхцөлд хэн ч үүнийг сонирхохгуй. Юуны өмнө Бо Силайг намаас нь хатуу арга хэмжээ авч, хөөж ч магадгүй. Гэхдээ Чунчин хотод жинхэнэ юу болж байна гэж хэн ч гүнгийрүүлэхгүй.

Тэгсэн ч үүнийг ил тод болгохгүй. Энэ нь одоогийн болон шинэ удирдагчдыг хариулахад хүнд байдалд оруулах маш олон эвгүй асуулт байж мэдэх юм. Хамгийн гол нь засгийн эрхийг шилжүүлэх механизм нь зогссон гэж үү. Гэтэл Бо Силайгийн огцрохоос өмнө эдний гэр бүл үлгэр жишээ гэгдэж Хятадын КН-ын 18 их хурлаар Бо Силай нь намын дээд албан тушаалд томилогдогчдын дунд нэр дэвших байсан юм шүү.