Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Лондонд 8-р сарын 29-нд нээгдэх паралимпийн наадмын орос улсын шигшээ багийн тамирчдад амжилт хүсэв. Төрийн тэргүүн Кремльд тамирчдыг хүлээн авч уулзахдаа, оросын эрх баригчид паралимпийн тамирчдад өндөржүүлсэн дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэх болно гэж цохон тэмдэглэв. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс спортоор хичээллэх бүхий л боломжуудыг нь бий болгоно. Путин хэлэхдээ, одоо болох гэж байгаа уралдаан тэмцээнүүд нь амаргүй, хатуу өрсөлдөөнтэй байх болно гэв. Нөгөөтэйгүүр, орос улсын шигшээ багийн тамирчид тогтвортой сайн дүн үзүүлдэг гэв. 2008 оны Бээжингийн паралимпийн наадамд Оросын паралимпийн хоёр тамирчны нэг шагналт байранд орж байсан юм. Орос улсын баг Лондонд спортын 12 төрлөөр оролцоно.

Гэрэл зураг