Өнөөдөр 8-р сарын 20 нд Орос улс паралимпийн наадамд оролцох тамирчдаа үдэн гаргана. Оросын паралимпийн  тамирчид хөнгөн атлетик, буудлага болон бусад төрлүүдэд хүчээ сорино. Тэдний ихэнх нь эх орондоо алтан медальтай ирнэ гэж шинжээчид үзэж байна.

200 орчим тамирчид Лондонгийн Парлимпийн наадамд Орос улсыг төлөөлөх юм. Тоглолтууд энэ сарын 29 ний өдөр Лондонд эхэлнэ. Өнөөдөр тэднийг Москвагаас үдэн гаргана. Паралимпийн наадамд спортын 20 төрлөөр нийт 500 цогц медалийн төлөө өрсөлдөнө. Орос улсын иргэд ихэнхи шагналт байруудыг авах боломжтой гэж палимпийн багийн бүрэн эрхт тэргүүн Павел Рожков “Оросын дуу хоолой” радиод ярихдаа

«Манай тамирчид хөнгөн атлетик, усанд сэлэлт, буудлага, ширээний теннисийн төрлүүдэд сайн амжилт үзүүлнэ гэж бид найдаж байна. Бид спортын 20 төрлийн 12 төрөлд оролцож байгаа бөгөөд төрөл бүрд медаль авна гэж найдаж байна» гэв.

Оросын иргэн Олеся Владыкина өнөөдрийн байдлаар усанд сэлэлтийн төрөлд хосгүй тамирчдын нэг гэдгээ харуулаад байна. Жинхэнэ сайхан бүсгүй, гадна төрх нь яг л топ-модель л гэсэн үг. Анх харсан хүнд хөгжлийн бэрхшээлтэй гэж ер мэдэгдэхгүй. Тамирчин бүсгүй маань хүүхэд наснаасаа усан спортоор хичээллэж байсан, гэвч хожим нь осолд орж, гаргүй болсон. Гэсэн ч тэр усан сэлэтээр үргэлжлэн хичээллэж Бээжингийн паралимпийн наадмын аврага болж чадсан. Лондонгоос тэр нэг бус алтан медалийг авчирахаар зорьж байна гэж Үндэсний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  төвийн удирдах зөвлөлийн тэргүүн Александр Лысенко тэмдэглээд

«Бээжингээс манай маш олон тамирчид алт авчирсан. Жишээ нь гайхалтай үзэсгэлэн төгс Олеся Владыкина энэ төрөлд алтан медаль хүртсэн. Энэ удаагийн наадамд тэр нэг бус төрлүүдэд амжилтаа бататгаж чадна гэж бид найдаж байна. Паралимпийн наадамд явж байгаа залуучууд хамгийн гол нь өөрсдийн биеийн бэрхшээлийг сэтгэл санааны эр зоригоор ялдаг юм гэдгийг харуулахаар зорьж байна. Хүмүүс тэднийг хэрхэн яаж ялж байгааг, ямар их хүч хөдөлмөр, сэтгэл санааны бэрхшээлийг даван туулж байгааг хараад тэднээс жишээ авах ёстой . Би манай паралимпийн тамирчдын ялалт хүсч байна» гэлээ.

Бээжинд оросын паралимпын шигшээ баг нийт авсан медалийнхаа тоогоор наймдугаар байр эзэлсэн. Лондонгийн наадамд илүү сайн үр дүн үзүүлэх бүх тохироо бүрдсэн. Паралимпийн тамирчид маань ч үүнийг дайчин хүлээж аваад байна гэж паралимпийн багийн бүрэн эрхт тэргүүн Павел Рожков тэмдэглэв.

«Олимпийн энэ хугацаанд багууд маш сайн бэлтгэл хийсэн, Спортын яам шаардлагатай бүх нөхцөлүүдийг бий болгосон. Тэдэнд улстөрийн үүднээс, зохион байгуулалтын талаас илүү анхаарах болсон. Бид бүх түвшинд санхүүгийн дэмжлэгийг мэдрэх болсон. Тамирчид шаардагдах бүх бэлтгэл сургуулилтуудыг хийж, хувцасны хангамж авсан. Одоо тэд Лондонд эрч хүчтэй сайхан өрсөлдөх урам зоригийг өвөрлөн явах гэж байна» гэж Павел Рожков хэллээ.

8-р сарын 22-нд тамирчид болон төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Их Британи руу хөлгийн жолоо зална.