Өмнөд-Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт өнөөдөр эхэллээ. Сургуулилт Солонгосын хойгийн өмнөд хэсэгт зохион явагдаж байгаа бөгөөд хэрвээ БНАСАУ-ын талаас дайрвал түншүүдийн балтан хамгаалах боломжуудыг сайжруулахад оршиж байна гэж Сеул мэдэгдэв. Сургуулилтуудад өмнөдийн 56 мянган цэргийн албан хаагч, 30 мянга хүртэл тооны америкийн цэрэг, офицерүүд оролцож буй юм. Жил бүрийн эдгээр сургуулилитуудыг 8-р сарын 31 нд өндөрлөхөөр төлөвлөж байна. Нөгөөтэйгүүр, БНАСАУ эдгээр цэргийн сургуулилтуудыг дайнд бэлтгэж байгааа хэмээн буруушааж байна. Сөүл, Вашингтон хоёр балтан хэлэхдээ, тэдний энэхүү сургуулилтууд нь цэвэр батлан хамгаалах шинжтэй гэжээ.