Өнгөрсөн амралтын өдрүүдэд Вьетнамын хойд хэсгийн мужуудад гарсан Kai-Tak хүчтэй хар салхины улмаас 27 хүн амиа алдаад байна. Энэ тухай телевиз радиогийн Би-би-си компани даваа гаригт уламжлав. Хар салхи Вьетнамд өнгөрсөн баасан гаригт болж, тус улсын хойд хэсэгт хүчтэй аадар бороо орж, хүчтэй салхилжээ. Үүний улмаас 12 мянга орчим байшин барилга сүйрч, үржил шимтэй 23 мянган га талбай усанд автжээ.Вьетнамын нийслэл Ханой хотод хүчтэй салхи 200 орчим мод унагажээ. Байгалийн сүйрэл мөн Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужид гарчээ. Тэнд 4 мянга гаруй байшин сүйрч, хоёр хүн нас баржээ. Халуун орны хүчтэй хар салхинаас нийт 20 мянга гаруй хүн хохирол амсаад байгаа аж.