Ливийн хуулийн байгууллагынхан ням гаригт тус улсад гарсан алан хядах ажиллагаануудад сэжигтэй 32 хүнийг баривчлаад байна гэж РИА Новости агентлаг уламжлав. Ням гаригт Ливийн нийслэл Трипольд хоёр дэлбэрэлт гарсны нэг нь ДХЯ-ны дэргэд болсон юм. Сүүлийн үеийн мэдээгээр, алан хядах ажиллагааны улмаас хоёр хүн амь үрэгджээ. Тус улсын аюулгүй байдлын албаны мэдээлж байгаагаар, баривчлагдаад байгаа хүмүүсийн алан хядах ажиллагаанд холбоотой болох нь тогтоогдоод байгаа аж. Агентлагийн уламжилж байгаагаар, тус улсын хуулийн байгууллагуудын үзэж байгаагаар, тэд бүгд Муаммар Каддафийн талынхан байсан аж.