Хятад улсад японы эсрэг жагсаалууд зохиогдлоо гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Тэдгээр нь Дяоюйдао /японоор Сенакаку/ арлуудын нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж хоёр талын харилцаа хурцадсаны улмаас болжээ. Шэньчжэнь, Ханчжоу болон Чэнду хотуудад улайрсан жагсагчид японы дэлгүүрүүд болон автомашинуудыг эвдлэн сүйтгэж байлаа. Японы эсрэг тэмцэл нь Хятад улсад хятадын 14 сайн дурыхныг маргаантай арлууд дээр БНХАУ ын далбааг мандуулсны дараа японы тал тэдгээр хүмүүсийг баривчилсан 8-р сарын 15 ны өдөр эхэлсэн. Өнгөрсөн ням гаригт японы хэсэг сайн дурынхан арлууд дээр очиж үндэсний гурван далбааг тогтоожээ.

Гэрэл зураг