Хятадын иргэн 22 настай Ю Вэнься Хятад улсад зохиогдсон дэлхийн “МИСС-2012” уралдаанд ялагчаар шалгарлаа. Хоёрдугаар байранд Их Британий Элизабет Моулдс, гуравдугаарт Австралийн бүсгүй Мишель Кахавати нар тус тус шалгарлаа. Тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордост зохиогдлоо. Тэмцээнд 116 орны төлөөлөгчид оролцжээ. Орос улсыг “Россия-2012” тэмцээний тэргүүн шагналт Мисс Елизавета Голованова төлөөлсөн боловч, бүсгүй финалд шалгарч чадсангүй.