Герман улс ЕвроХолбооноос Грек улсад нэмэлт санхүүгийн тусламж үзүүлэхийн эсрэг байр суурьтай байна. ХБНГУ-ын Сангийн сайд Вольфганг Шойбле Холбооны улсын засгийн газрын нээлттэй хаалганы өдрүүдийн үеэр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Өмнө нь энэ долоо хоногт “Файнэншл таймс” сонин уламжлахдаа, Грек улс төрийн зээлтэй холбоотой нөхцөл байдлаа тогтвортой болгохын тулд болон үндэсний эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх үүднээс ЕХ-ноос хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг хоёр жилээр сунгуулахаар шавдаж байна гэжээ. 8-р сарын эхээр Грекэд олон улсын зээлдүүлэгч - “Гурвын”: ЕХ, Европын Төв банк болон ОУВС-ын төлөөлөгчид ирсэн. Тэд Афинаас 2013, 2014 онуудад эдийн засгийн шинэ хатуу арга хэмжээний 11,5 сая еврог шаардсан юм.