Энэ долоо хоногт Pussy Riot панк хамтлагийн охидыг шүүх хурал өндөрлөв. Тэд өнгөрсөн хоёрдугаар сард Үнэн алдартны шашны гол сүм Москвагийн Аврагч Христийн сүмийн тахилын газар шашны эсрэг, дайсагнасан утгатай панк мөргөл үйлдсэн юм. Надежда Толоконникова, Мария Алехина болон Екатерина Самуцевич нарт өнгөрсөн гуравдугаар сард саатуулагдсан үеэс эхлэн жирийн дэглэмийн засан хүмүүжүүлэх газар хоёр жил хорих ял өгөв.

Бүлэг бүсгүйчүүдийг шүүх хурал эхнээсээ нийгмийн хосгүй анхаарлыг таатж байлаа. Энэ нь ч ойлгомжтой юм. Тэдний явуулсан балмад ажиллагаа нь тус улсын сүмд болжээ. Тэрхүү ажиллагааг хэн нэгний удирдлага дор явуулсан байж ч болох юм гэж улстөрийн судалгаануудын төвийн ерөнхий захирал Сергей Михээв ийн үзэж байна.

Эдгээр охид юунд явж байгаагаа мэдэж байсан. Тэд санаатайгаар энэ арга хэмжээг явуулсан. Олон нийтэд цуурай тарих гэж тэд үүнийг явуулсан. Энэ бол зүггүйтсэн явдал. Тэд зориудаар хүмүүсийн дургүйцлийг илүүтэй төрүүлэх гэж, аль болох олон хүмүүсийг доромжлон угтаах гэж энэ байрыг сонгосон. Харин үүнийг тойрсон бусад зүйлүүд нь миний бодход нилээд их дуулиан тарьж байна. Тэгээд охид гадаадад дэмжлэг авч байна гэдэг бол батлагдаж байна л даа. Эдгээр “баатарлаг” охидын хэн нэгэн ийм алхам хийхэд нь түлхсэн байх гэж бодож байна. Чухамдаа энэ хөрсөн дээр Орос улсыг гадаадтай муудалцуулж, шуугиан дэгдээх гэсэн оролдлого явж байна.

Дотоодын ардчилсан сөрөг хүчин ба өрнөдийн үзэл нэгтэнүүд эхнээсээ энэ явдлыг улстөржүүлж байсан. Тэд Pussy Riot хамтлагийн хэргийг шүүхээр таслагдасны дараа Орос улс ардчилсан хөгжлийн замаар явж байгаа гэхэд эргэлзээтэй мэтээр мэдэгдэж байв. Ингэхдээ үнэн алдартны шашны сүмд зохисгүй бүжиг хийж, олон сая сүсэгтнүүдийг гутаан доромжилсон охидын авирыг тэд таг дуугүй өнгөрөөв.

Израилийн нэрт нийтлэгч Авигдор Эскин үзэхдээ, ийм маягийн танхай балмад авирыг сүм дотор гаргана гэдэг бол тэдний ёс суртахууны дорой байдлыг гэрчилж байна гэв. Гэтэл зохиолч, сэтгүүч Дмитрий Быков шүүхийн тогтоолын талаар ийм бодолтой байна.

Миний бодоход тэнд шашинг үзэн ядсан, дайсагнасан зүйл тэнд байгаагүй. Тэдэнд өгч болох дээд зэргийн шийтгэл бол захиргааны хариуцлагын шийтгэл байх байсан. Тэгээд шүүхийн тогтоолыг чухамдаа Pussy Riot хамтлагт биш, Орос улсад нийтэд нь, түүний ард түмэнд, олон улсын нэр хүндэд зориулан гаргасан гэж үзэж байна.

Pussy Riot хамтлагийн хэргийг Өрнөдийнхөн анхааралтай ажиглаж байна. Энэ нь ч мэдээж юм, тэд чинь Оросыг муулах гэхээрээ л ямарч юмны үзүүрээс хамаагүй барьж авч, зөв амьдрахыг заах гэдэг хойно. Тэгээд л тэд эдгээр балмад охидыг дэмжих гэж улстөрчдөөс аваад шоу-бизнесийн одууд хүртэл мэрийж байна. Тэдгээр жүжигчид, хөгжимчид охидын тэр булчимгүй явдлыг үнэхээр сонин хачирхалтай, тоглолт гэж үзэж байгаа юм байх даа.

Тэгээд Үнэн алдартны шашны сүмд болсныг тоглолтын зөвхөн нэг “хэсэг” гэж үзэж байгаа юм болов уу даа. АНУ-ын Төрийн департамент уламжлал ёсоор энэ асуудал дээр ч идэвхи зүтгэл гаргаж, энэ асуудлыг эргэн харахыг уриалжээ. Харин энэ бол улстөрийн бодлого юм шүү, өөрөөр хэлбэл, Орос улсын дотоод хэрэгт хутгалдан оролцох гэсэн оролдлого.

Pussy Riot панк хамтлагийн тоглолтууд нь оросын нийгмийн ихэнхи хэсгийг дорожлон гутаасан гэж Ардчиллын тулгамдсан асуудлуудыг судлах сангийн ерөнхийлөгч Максим Григорьев ийн ярьж байна.

Нийгмийн тал хэсэг нь охид нийгмийн ёс суртахууны үндсүүдийг болон үнэн алдарты шашныг гутаан доромжилсон. Тэд ердөө л танхай балмад байсан. Энэ хамтлагийн гишүүд нь маш их хачирхалтай, танхайрлын эрмэг дээр арга хэмжээнүүдийг зохион явуулж байсан.

Шүүхээс ял унших өдөр Pussy Riot панк хамтлагийн талынхан ёс зүйн хувьд маргахгүй байхын аргагүй, хуулийн үүднээс ч гэсэн тийм цуврал арга хэмжээнүүдийг явуулсан. Тэдний үзэл нэгтэнүүд Москвагийн Александр Пушкин, Михаил Ломоносов болон Аугаа эх орны дайны партизануудын хөшөө дургалуудад баг өмсгөсөн байсан. Болгарын Софи хотод зөвлөлтийн дайчдын хөшөөг гутаан доромжилсон байсан. Киев хотын төвийн хэлмэгдэгсдийн хөшөөний загалмайг хөрөөдсөн байсан. Псковд үл мэдэх хүмүүс үнэн алдартны шашны сүмийн ханыг эрээчсэн байсан.

Панк-хөгжимчдийн үзэл суртлын талынхан Аврагч Христийн сүмд болсон тэдний мөргөлийн дараа тус улсад сүм хийдийг гутаан доромжилж, хэт давруу үзэлтэй залуучууд санваартнууд руу дайрах нь олонтоо гарах болсон тухай дуугуй байна.

Ямарч байсан шүүх шийдвэрээ гаргасан. Ингэхдээ шүүх бүсгүйчүүдийн хоёр нь бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан үзсэн төдийгүй хохирогчдийн талаас хатуу шийтгэхгүй байхыг хүссэн тул зөөлрүүлэн үзсэн юм. Үүний улмаас танхайн хэргээр дээд зэрэг нь 7 жилийн ял төлөвлөснөөс жирийн дэглэмд 2 жил хорих ял оноосон.