Орос улсын “Үйл ажиллагааны хэсгийн” өрнөдийн түншүүд нь Сирид эвлэрэл тогтооход туслахад бэлэн бус байна. Баасан гаригт товлож байсан Түрк, Ирак, Кувейт, Катар болон ЕХ хийгээд НҮБ-ын байнгын таван гишүүн орныг оролцуулан зохион явуулах уулзалт тодорхой бус хугацаагаар хойшлогдоод байна.

Уулзалтыг Орос улс НҮБ дээр сайд нарын түвшинд зохион явуулахыг санаачилсан юм. Орос улс өөрийн санаачилгын мэдэгдлийн төслийг бэлтгэсэн. Тэдгээрийн нэгд мөргөлдөөний талуудад байлдааны гал зогсоох хугацааг ахар богиноор тогтоож өгөхийг уриалсан. Өөр нэг шаардлага бол энхийн яриа хэлэлцээ явуулахад бүрэн эрхт төлөөлөгчдийг томилохыг шаардсан.

“Үйл ажиллагааны хэсгийн” зарим гишүүд уулзалтанд ирж, оросын баримт бичгийг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. “Үйл ажиллагааны хэсгийн” өрнөдийн төлөөлөгчид үүнд бэлэн бус байна гэж хэлсэн. Янз бүрийн учир шалтгаануудыг тоочиж байсан. Нөгөөтэйгүүр, Орос улсын санаачилгад Өрнөд нилээд шудрага хариулсан гэж Орос улсын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийн дорно-дахины хүрээлэнгийн тэргүүн Андрей Володин үзэж байна.

Одоо АНУ болон тэдний бага холбоотнууд болох Франц, Их Британь дэлхийн хамтын нийгэмлэгийг төөрөгдөлд оруулж байна. Дараа нь дэлхийн хамтын нийгэмлэг нь гэнэт тэднийг төөрөгдөлд оруулж байсныг мэдэх болно, тэр цагт нилээд хурц сэрнэ дээ. Тиймээс сирийн мөргөлдөөнийг зохицуулах хүчин чармайлтуудыг Орос улсын, Хятадын дипломатуудын болон тэдний холбоотнуудын хийж байгаа шиг үргэлжлүүлэх ёстой юм.

Өрнөдийнхөн Орос улсын санаачилгад ээлжит удаагаа мөн хариу өгсөнгүй, учир нь Сирид өөрийн тоглоомыг явуулж байгаагаас тэр. Тэд Сирийн хууль ёсны эрх баригчдыг унагаахын тулд цэргийн дэмжлэгээ нэмэгдүүлж байна. Энэ долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон чухамдаа сирийн эсрэг Их Британь, Франц, Герман болон Түрк орсон эвслийг байгуулах оролдлого хийсэн. Теле бага хурлын дэглэмээр тэд сирийн сөрөг хүчнийхэнд үзүүлэх нэмэлт тусламжийг зохион байгуулсан. Ерөнхийлөгч Башар Асадыг унагах дэглэмийн алан хядагчид гадаадаас зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, холбооны хэрэгсэл болон тагнуулын мэдээ авах юм. Хөлсний цэргийн шинэ бүлгүүдийг илгээнэ. Нэг жилийн өмнө ийм маягийн зүйлүүдийг Ливийн тэргүүн Муаммар Каддафийг сөнөөхийн тулд хийж байсан гэж Орос улсын Дорно-дахины хүрээлэнгийн судлаач Борис Долгов ийн ярьж байна.

Энэ бол Ливид түүхийг давтах гэсэн илэн далангүй төлөвлөгөө. Дашрамд хэлэхэд, Клинтон нь нислэггүй бүс тогтоох боломжтой тухай саяхан ярьсан. Энэ нь Сирийн дотоод хэрэгт чухамдаа хөндлөнгөөс оролцохыг уриалж байна гэсэн үг юм. Хориотой бүс гэдэг бол Агаарын довтолгооноос хамгаалах систем, агаараас бөмбөгдөлтүүд, далавчит пуужингуудын цохилтууд юм.

Сонирхуулж хэлэхэд, Башар Асадын дэглэмийг унагаах зорилготой гадаадын хөлсний цэргүүдтэй нийлсэн зэвсэгт сөрөг хүчнийхний эгнээнд Ливийн цэргийн хээрийн хоёр удирдагч энэ долоо хоногт нийлээд байна. Тэд Трипольд ерөнхийлөгч Муаммар Каддафийн ордныг эзлэн авах ажиллагааг тэргүүлж байсан. Тэдэнтэй хамт снайперууд болон хүнд зэвсэгүүд хийгээд Агаарын довтолгооноос хамгаалах зөөврийн цогцолборыг ашиглаж чадах хөлсний алуурчид хүрэлцэн иржээ.

Баасан гаригт “Аль-Арабийя” суваг АНУ-ын эх сурвалжаас иш татан, сирийн сөрөг хүчнийхэн пуужин-их бууны 14 ”Стингер” цогцолборыг авсан гэж уламжлав. Уг цогцолборуудыг Түркээс оруулж иржээ. Энэ эх сурвалж мэдээлэхдээ, АНУ болон Түрк нь энэхүү нийлүүлэлтийн тухай мэдэж байгаа гэв. Ингэхдээ санхүүжилтийг Саудын Араб хийсэн бололтой. Санкт-Петербургийн Ойрхи-дорнодын төвийн шинжээч Александр Сотниченко ийн анхааруулж байна: Өрнөдийнхний галаар тоглож байгаа явдал нь Сирийг устгах болохоос биш, ардчиллын замд оруулахгүй юм.

Сирийн сөрөг хүчнийхэнд оруулж байгаа байнгын санхүүгийн зузаатгалууд нь эцсийн дүнд Башар Асадыг огцроход хүргэнэ. Ингэхдээ Сири нь цэргийн үйл ажиллагааны бүс нутаг бүр мөсөн болж хувирна. Тэнд жинхэн иргэний дайн эхлэх болно.

Баасан гаригт НҮБ-ын болон АОЛ-ийн сирийн асуудлыг зохицуулах тусгай төлөөлөгчийн албан тушаалд алжирын иргэн Лахдар Брахими томилогдсон. Тэр энэ ажлыг хийж байсан бөгөөд энэ 8-р сарын сүүлээр огцорч байгаа Кофи Аннаны үйл ажлыг үргэлжлүүлэх ёстой. Лахдар Брахими нь Сирийн асуудлаархи “Үйл ажиллагааны хэсгийн” ажилд орж ажиллана гэдэгт Оросын тал найдаж байна.