Сирийн хоёр дахь нийслэл - Алеппо хот байлдааны талбар болсон хэвээр байна. Засгийн газрын цэргүүд гудамж талбайд босогчдын бүлгэмүүдтэй тулалдаж, тэдний хамгаалтыг сэтлэх гэж оролдож байна. “Сурия” телевизийн мэдээлснээр, хотын хүн ам алан хядагчдын мөрийг гаргахад туслаж байна. Тэднийг Фирдоус болон аль-Жабири өргөн чөлөөнүүд, телевизийн төв болон техникийн коллежжээс шахан зайлуулжээ. Армийн тусгай албаныхан эсэргүүцэл үргэлжилж байгаа Сейф-эд Давиля орон сууцны хорооллуудад цэвэрлэгээ явуулахад туслажээ. Дүүргүүдийн нутаг дэвсгэрийг олон улсын онгоцны буудлын замын дагуу агаараас бөмбөгөдөж байна. САНА агентлаг олон тооны хүн үрэгдэж, шархадсан тухай уламжлав.