ЕХ-ны дипломатын тэргүүн Кэтрин Эштон Сирийн НҮБ-ын болон АОЛийн тусгай төлөөлөгчөөр Лахдар Брахими томилогдсон явдлыг сайшаан, түүнд “бүрэн дэмжлэг” үзүүлнэ гэж амлав. “Аль нэг талуудын мөргөлдөөнийг цаашид гүнзгийрүүлэх нь Сирид, түүний ард түмэнд болон бүс нутагт бүхэлд нь маш том зовлонд унагаж мэдэх юм” гэж Эштон мэдэгдэлдээ өгүүлжээ. ЕХ-ны тэргүүн Брахими нь Сирийн асуудлыг зохицуулах ажлыг амжилттай хийж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, ЕХ-оос гадна Сирийн НҮБ-ын болон АОЛ-ийн шинэ төлөөлөгчийг дэмжихээ Москва, Вашингтон болон Бээжин амлав. Брахими нь Сирийн асуудлаархи НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннаны бүрэн эрхт хугацаа 8-р сарын 31-нд дуусч байгаатай холболдуулан НҮБ-аас эмиссараар томилогдсон юм.