Лалын шашинтнууд өнөөдөр ариун рамадан сарын төгсгөлийн –Уразам-байрам баяраа тэмдэглэж байна. Нэг өдрийн өмнө буюу бямба гаригт мацаг барих сүүлийн өдөр байсан. Билгийн гаригийн тооллоор өнөөдөр гурван өдөр удтал хүлээсэн гурван өдөр үргэлж лэх шавваль баяр эхэлж байна. Мацаг нь өглөө үүр цайхын өмнө дууссан бөгөөд үүний дараа сүсэгтэн олон гүнцэг барьдаг ёстой. Орос улсад шашины олон төрөл байдаг бөгөөд лалын шашинтнууд олноороо амьдардаг газруудад шашны энэ баярыг тэмдэглэж байна. Москва хотын лалын шашны гол сүмд хэдэн мянган хүн цугларчээ. Орос улсын лалын шашны тэргүүн Равиль Гайнутдин тэдэнд хандаж үг хэлэв. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын бүх лалын шашинтнуудад баярын мэнд хүргэв. Тэрээр тус улсын уламжлалт үндэсний-соёлыг хөгжүүлэх лалын шашинтнууд хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэв. Баярт зориулан оросын лалын шашны анхны телевизийн суваг “Аль-РТВ” сувгийг нээв.