Сирийн НҮБ-ын зэвсэггүй ажиглагчдын бүрэн эрхийн хугацаа ням гаригт дуусч байна. Өнгөрсөн пүрэв гаригт НҮБ-ын АЗ төлөөлөгчдийн хугацааг сунгахгүй гэсэн шийдвэр гаргасан. Одооноос Сирид НҮБ-ыг Дамаск дахь зохицуулах товчоо төлөөлөх болно. Орос улсын НҮБ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин НҮБ-ын АЗ Сирийн ажиглагчдын мандатыг сунгахгүй шийдвэр гаргасантай холбогдуулан үүнд харамсч байгаагаа илэрхийлсэн. ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Геннадий Гатилов хэлсэн үгэндээ, Сирийн засгийн газрын болон сөрөг хүчний хооронд галыг зогсоох тухай тохиролцож чадсаны дараа тус улсад НҮБ-ын ажиглагчид ажиллахаар эргэж очно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Дипломатч бүхэлд нь дүгнэж хэлэхдээ, Сирийн НҮБ-ын ажиглагчдын үйл ажиллагаа нь эхнээсээ этгээд шинж тээж байсан төдийгүй Кофи Аннаны мөргөлдөгч талуудаас галыг зогсоохтой холбоотой энхийн төлөвлөгөөний заалтууд зөрчигдөж байсан гэв. Сирийн мөргөлдөөн нь 2011 оны 3-р сараас үргэлжилж байна. Мөргөлдөөний улмаас тус улсын 16 мянга гаруй иргэд амь үрэгдээд байна.