Хүний уураг тархи нь гайхамшигтай их чадавхитай бөгөөд мөнхийн залуу чанараа хадгалж чадах чадвартайг сүүлийн үеийн шинжлэх ухааны бүтээлүүд гэрчилж байна. Лондонгийн “Дейли телеграф” сонины мэдээлснээр, АНУ-ын Чикагогийн их сургуулийн эрдэмтэд 70 -аас дээш насны хүмүүс тодорхой нөхцөлд 30-насныхнаас илүү хурдан бодож, цээжлэх чадвартай болохыг тогтоожээ. Гурван хэмжээст дэглэмийн техникийн скайнерыг ашигласан туршилтууд нь тэдний уураг тархи хөгшрөлтийн эсрэг зогсч, идэвхитэй хөгжиж чадахыг харуулжээ. Гэхдээ энэ нь удамшил болон генийн өвөрмөц хослол, эрүүл амьдрах хяв маяг болон идэвхитэй үйл ажиллагаанаас шалтгаалах юм.