Ямалын арслан зааны цуглуулга нэгээр нэмэгдэв. Баасан гаригт Салехардад /Орос улсын хойд хэсэг/ наймдугаар сард олдсон арслан зааны үлдэгдэлийг хүргэв. Энэ тухай Ямал-Ненецийн автономит тойргийн Шемановскийн нэрэмжит үзэсгэлэн –музейн хэвлэлийн алба мэдээлжээ. Уг олдвор нь Обь голд урьд өмнө үзэгдээгүй усны түвшин багасснаас болж олджээ. Орон нутгийн хүн амын батлан хэлж байгаагаар, жар гаруй жилийн өмнө гэхэд л Обь голын ус алс хол урсаж байжээ. Салехардад олдворуудад анхан шатны боловсруулалт хийж, тусгай дэглэмд хадгалах аж. Мэргэжилтэнүүд яснуудын хадгалагдсан болон иж бүрэн байдлыг судлан үзсэний дараа сэргээн засварлах ажилд орох аж. Ямалын анхны арлсан зааны тугалын яс 1988 оны 9-р сард олдсон бөгөөд одоо Санкт-Петербург хотын амьтны хүрээлэнгийн музейд хадгалагдаж байна.