Сирийн мөргөлдөөнийг шуурхай зохицуулах сонирхолтой төрийн тэргүүн нар НҮБ-ын шинэ тусгай төлөөлөгчийн томилгоог сайшааж байна. Албан ёсны Бээжин, Лондон, Вашингтон болон Москва нь Лахдар Брахимийн нэр хүнд тус бүс нутгийн цэргийн ажиллагааг зогсооход туслана гэж найдаж байна.

НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны үйл ажиллагааг залгамжилж байгаа Алжирын дипломат Лахдар Брахими нь улс төрийн урт удаан замналынхаа явцад хувьсгалын үйл хэрэгт ороцож, өөрийн орны тусгаар тогтнолын төлөө тэмцэж иржээ. Тэр арабын болон европын нилээд хэдэн орнуудад элчин сайдаар ажиллааж, Алжирын ГХЯ-ыг тэргүүлж байсан юм. Энэ хүн бол олон улсын дипломатуудын дунд нэр хүнтэй хүн. Түүнчлэн тэр энх тайвныг эрхэмлэгч гайхамшигтай туршлагатай гэдгийг Африк судлалын хүрээлэнгийн Хойд Америкийн орнууд болон Африкийн орнуудын судалгааны төвийн тэргүүн Александр Ткаченко сануулаад

«Энэ хүн бол үнэхээрийн нэртэй, амжилттай дипломатч. Тэр улс хоорондын болон бүс нутгуудын сөргөлдөөнтэй олон улсын нилээд хэдэн чухал даалгавруудыг биелүүлж явсан. Тухайлбал, Зүүн-хойд Америкийн сөргөлдөөн байна. Чухамдаа энэ алжир хүн этиоп-эритрейчуудын сөргөлдөөн болон бусад мөргөлдөөнүүдийг шийдвэрлэхэд их үүрэг гүйцэтгэж байсан» гэлээ.

Тиймээс өрнөдийн болон арабын орнууд, түүнчлэн Хятад улс энэ дипломатчийг тусгай төлөөлөгчөөр томилоход эерэгээр хүлээж авсан. Лахдар Брахими олон улсад нэр хүндтэй гэдэгтэй хэн ч маргахгүй. Ингэхдээ одооноос хүмүүс түүнийг ямар байр суурь эзлэх бол гэдгийг таамаглаж байна гэж улс төр судлаач Станислав Тарасов тэмдэглээд

«Кофи Аннан өөрийн үүргээ гүйцэтгэсэн. Тэр байдлыг зохицуулах зургаан хэсгээс бүрдсэн зарчмын төлөвлөгөө боловсруулсан. Орос, Хятад улсууд түүнийг дэмжсэн. Гэтэл түүний хийсэн төлөвлөгөөг өрнөд хаалт тавьсан тухайбал, Катар, Саудын Араб болон Түрк. Шинэ төлөөлөгч Кофи Анааны зургаан хэсэгт төлөвлөгөөг дэмжих болов уу гэдгийг хэлхэд хэцүү байна. Гэхдээ Орос улс тухайн тохиолдолд чухамдаа яг ийм байр суурийг баримталж байна» гэв.

Шинжээчид Брахими Кофи Аннаны төлөвлөгөөг эргэн харалгүй өөрийн ажлыг цоо шинээр эхлэнэ гэж тэмдэглэцгээж байна. Тухайлбал, тус улсын байдал болон түүнийг тойрсон тухай байдал эрчимтэй өөрчлөгдөж байна. Жишээ нь Сири улс Исламын хамтын ажиллагааны байгууллагаас хөөгдлөө. Харин нэг хоногийн дараа тус улс дахь байлдааны галыг зогсоох асуудал эрхэлсэн НҮБ-ын бүрэн эрхт төлөөлөгчийн мандат дуусгавар боллоо.

Үүний оронд Дамаскад тус байгуулагын зохицуулагч товчоо ажиллах болно.Сири улсад цэргийн ажиллагаа зогсохгуй байгаа гэдгийг хэрхэвч мартаж болохгүй юм. Шинэ тусгай төлөөлөгчийн хувьд гэвэл түүнд тодорхой байр суурь хэрэгтэй бөгөөд, аажимдаа үйл ажиллагаанд орох цаг байхгүй юм.