“Сибирь -2012” орловын үүлдрийн хурдан хүлгийн уралдаан өнөөдөр Алтайн хязгаарт эхэллээ. Уралдаанд Сибирийн бүсүүдээс 127 морьд оролцож байна. Барнаул хотод явагдаж байгаа тэмцээний шагналуудын дунд “Хүч тэнхээтэй”, “Оросын ирээдүй” гэх ер бусын шагналууд байна. Алтайн хязгаарын засаг даргын нэрэмжит цомын шагнал болон морьдын янз бүрийн насны шагналуудыг тусд нь тодорхойлох аж. Орловын хурдан хүлэг нь дэлхийд хосгүй хурдан буян юм. Сайн үүлдрийн морьдыг 18-р зууны сүүл 19-р зууны эхэн үеэр Хреновын морин заводод гүн Алексей Орлов бий болгожээ. Өнөөдөр орловын хурдан хүлэг Орос улсын бэлэгдлүүдийн нэг юм.