Ангараг гариг дээр буусан америкийн судлагааны “Кьюриосити” төхөөрөмжийн илгээсэн анхны баримтуудаас үзэхэд тэндхийн хөрсөнд усны нөөц маш бага аж. Ийм мэдээллийг “Кьюриосити” дээр байрлуулсан оросын ДАН багажаас авчээ. Сансрын төхөөрөмжийг өнгөрсөн оны 11-р сард хөөгөсөн бөгөөд энэ сарын эхээр Ангараг гариг дээр амжилттай буусан юм. Лабораторын зорилгод “Улаан нүдэн гариг” дээр урьд өмнө ямар нэгэн амьдрал байсан эсэхийг болоод тэндхийн уур амьсгал болон нөхцөлүүд хүнд таарахыг судлах юм.