9-р сарын эхээр Владивосток хотод зохиогдох “АТЭС-2012 “ ДХУ –ын агаарын аюулгүй байдлыг их бууны пуужингийн “Триумф” С-400 систем хангах болно. Уг систем Находка хотын орчимд цэргийн манаанд гарахаар бэлтгэж байна. Тэнд бямба гаригт бусад орнуудын ижил төрлийн системүдээс илүү давуу талтай “Триумф” С-400 системийн сургуулилтыг сэтгүүлчдэд үзүүлэв. “Триумф” нь компьютерын автомат удирдлагаар ажилладаг. Хэрвээ пуужингийн нарийн цохилт өгөх тохиолдолд гар удирдлагын техникийг ашиглах юм. Сургуулилтын үед С-400 секундэд 1000 м хурдтай нисч байгаа бага оврын байг устгав.