Америкийн Улсуудын Байгууллага /АУБ/ 8-р сарын 24-нд Эквадор болон Их Британий хоорондын хямралдын асуудлыг судлахаар ГХЯ-ны сайд нарын зөлгөөн зохион явуулна. Энэхүү шийдвэрийг баасан гаригт тус байгууллагын хуралдаанаас гаргасан бөгөөд дэмжсэн 23 санал авч, АНУ болон Канад эсрэг санал өгчээ. Эквадор нь “Викиликс” Интернет сайтын үндэслэгч Жулиан Ассанжид улстөрийн орогнол олгосон юм. Их британий эрх баригчид Ассанжийг баривчлахын тулд өөрийн улс дахь эквадорын ЭСЯ-нд нэвтрэн орж түүнийг баривчлан, Швед улсад өгч, тэндээс АНУ-д хүргэх юм. Тэнд түүнийг цаазын ял хүлээж буй юм. Түүнийг АНУ-ын Төрийн департаментын Афганистан, Иракийн цэргийн ажиллагааны тухай Вашингтоны бодлогыг харуулсан нууцын зэрэглэлийн мэдээллүүдийг нийтийн хүртээл болгосон гэж буруутгаж байгаа юм.