Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн асуудлаарх тохиролцоонуудыг “амьдаар нь булшлахгүй” байхыг уриалав. “Скай Ньюс Арабия” телевизийн сувагт баасан гаригт өгсөн ярилцлагадаа эдгээр тохиролцоо нь “өрнөдийн орнууд болон Орос, Хятад, Түрк арабын тэргүүлэх орнуудын хамгийн чухал зөвшилцөө“ гэжээ.Лавров Вашингтон  Женевын коммюнике хэлэлцээр мухардмалд орсон гэх  мэдээллийг ор “үндэслэлгүй худал гүтгэлэг  “ хэмээн үзэж байна гэжээ. Өмнө нь мөн өдөр НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгчийн хэвэлэийн алба мэдэгдэлдээ, НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд Москвагийн санаачилгаар явуулах “Үйл ажиллагааны хэсгийн “уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. Уулзалтын үеэр Женевт 6-р сарын 30-нд хүрсэн тохиролцооны биелэлтийг хэлэлцэх ёстой байв.Лавровын ярьснаар, Сирийн байдлыг энхийн журмаар зохицуулах аргууд нь ирээдүйгүй гэж хүчний ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд зарим нэг хүмүүс ийн мэдэгдэж байна. “Энэ нь маш том сүйрэл юм “гэж тэр хэллээ.