Сирийн асуудлыг зохицуулахад НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Анннаны албыг Алжирын дипломат Лахдар Брахими залгамжлахаар болов. Энэ тухай Нью-Йоркд тараасан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны мэдэгдэлд өгүүлжээ. Лахдар Брахимийг томилогдсныг Москва сайшааж байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрээр Орос улс Сирийн асуудал эрхэлсэн НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчид бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэж нэмж хэллээ. Тэрчлэн Чуркин хэлсэн үгэндээ, Лахдар Брахими ньбаасан гаригт өрнөдийн орнуудын хүсэлтээр хойшлогдсон “үйл ажиллагааны хэсэгтэй” хамтран ажиллана гэж Орос улс найдаж байгаа тухай хэллээ.

“Үйл ажиллагааны хэсгийн “ уулзалт дээр Москвагийн санаачилсан Сирийн мөргөлдөгч талуудад хүчирхийллийг зогсоож, энхийн хэлэлцээр явуулах хугацаа тогоох төслийг хэлэлцэх ёстой юм. Аннан 8-р сарын 31-нд хугацаа нь дуусах мандатаа сунгах хүсэлгүй байгаа тухай энэ сарын эхэнд тодорхой болсон юм. Зарим дипломатуудын болон НҮБ-ын өндөр албан тушаалын хүмүүсийн ярьж байгаагаар, Брахим Сирийн сөргөлдөөнийг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийн албан тушаалд ажиллахаас удтал зөвшөөрөхгүй байсан нь тус улсын сөрөг хүчнийхнийг арабын болон өрнөдийн орнууд дэмжиж байгаагаас болсон аж. Брахими нь 1991 - 1993 онуудад Алжирын ГХЯ-ыг тэргүүлж, нэг бус удаа олон улсын хамтын нийгэмлэгийн дипломат даалгаврыг биелүүлж байжээ. НҮБ-ын тусгай төлөөлөгчийн хувьд тэр Ирак, Афганистан, Гаити болон Өмнөд Африкад ажиллаж байсан.