Москвагийн Хамовникийн шүүх өнөөдөр Pussy Riot панк-хамтлагийн гурван охиныг Аврагч Христийн сүмд танхайрсанд бууруутгаж хоёр жилээр хорих ял оноов. Шүүгч Марина Сыровагийн гаргасан шийдвэрээр Марина Алехина, Надежда Толоконникова болон Екатерина Самуцевич нар ердийн дэглэмийн засан хүмүүжүүлэх газар хүмүүжигдэнэ.

Хоёрдугаар сарын эцсээр панк-хамтлагийн охид Орос улсын гол сүм болох “Аврагч Христийн сүмийн” тахилын дэргэд ёс зүйн танхай балмад явдал гаргасан. Тэд үүнийгээ панк-мөргөл гэж нэрлэжээ. Балмад хэргээр полиц тэдэнд танхайн хэрэг үүсгэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр ойртох тусам Pussy Riot хамтлагийн үйл ажиллагааг тойрсон шуугиан улам дэгдэх болов. Охидыг хамгаалах эсэргүүцлийн жагсаалууд янз бүрийн орнуудад гарч байгаагаас гадна, тэднийг дэмжүүлэхээр Мандонна, Стинг болон Пол Маккартнийг хүртэл татжээ. Гэтэл харин төрийн авч байгаа арга хэмжээг өрнөдийн зарим орнуудад Орос улсад чөлөөтэй үг хэлэх боломжийг боогдуулж байна гэж ярих болжээ.

Гэтэл энэ түүх нь нэг өдөр дуусах болов уу гэж ул стөр судлаач Алексей Мухин хэлэхдээ

«Шүүх өөрөө болон шүүхийн тогтоол нь Үнэн алдартны сүмийг тойрсон томоохон хэмжээний үйл ажиллагааны нэгээхэн хэсэг бөгөөд түүнийг алаг үзэхэд чиглэгдэж байна. Pussy Riot бол энэ том тоглоомын нэг элемент. Бидний ажиглаж байгаа дэлхийн түвшингийн тэр олон нийтийн дуу хоолой бол үүнийг гэрчилж байна» гэлээ.

Нөгөөтэйгүүр, Pussy Riot сүмийн газар эрээ цээргүй балмад явдлаараа нэрд гарлаа. Баривчлагдаад байгаа охидын нэг Надежда Толоконникова урлагийн “Война” /”Дайн”/ арт-бүлэгт ордог. Тус бүлэг нь илэн далангүй, ичгүүр сонжуургүй үйлдлээрээ нэртэй бөгөөд тэд үүнийгээ улстөрийн утга агуулгатай гэж тайлбарладаг. “Война “хамтлаг нь Биологийн музей болон москвагийн супермаркет дэлгүүрт ичгүүр сонжуургүй олны өмнө хурьцал бэлгийн ажил үйлдэж байсан юм. Улс төр судлаач Михаил Ремизов үүнийг тайлбарлахдаа, нийгмийн тодорхой бүлэг хүмүүст энэ явдал таалагдсан гэж үзээд

«Олон нийтийн урлагийн салбарт уламжлалт үнэт зүйлсийг эсэргүүцэгчдийн нөлөө бүхий бүлэг байдаг. Тэд иймэрхүү эв нэгдлийн сүлжээ бүрдүүлдэг. Хамгийн гол нь үүндээ тэд Орос улсын уламжлалт үнэт зүйлсийн талынхны эрх ашгийг хөндөхийг зорилгоо болгодог. Үүний сууринд соёлын эсрэг талынхны эв нэгдэл бйах бөгөөд тэр нь хүлээж байснаас илүү өргөн хүрээтэй байжээ» гэв.

Европын ХМХ-үүдийн орнуудад ийм тохиолдолд охид торгууль төлөөд мултрах нь цөөнгүй байдаг. Гэтэл дээрх явдал нь Германд гарсан бол ийм хэрэгтэй охид Эрүүгийн хуулийн 167-д зааснаар “чөлөөтэй шашин шүтэх эрхийн дагуу” 3 жил хүртэл ял авах байсан. Хэрвээ тэд лалын шашны сүмд ийм арга хэмжээ явуулсан бол тэднийг үнэхээр аюултай юм хүлээж байх байсан гэдэгт шинжээчид итгэлтэй байна.